Бэлчээрийн засаглал, нүүдэл хөдөлгөөн ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын бодлогын хэлэлцүүлгийн эхний өдөр юу болов?
Ази, Африк, Европын улс орнуудын нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл, төрийн байгууллагын төлөөлөгчид, судлаачид болон иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Улаанбаатар хотноо цугларч, малчдын эрх, нүүдэл хөдөлгөөн болон тэсвэртэй бэлчээрийн талаарх туршлагаа солилцож, хамтын шийдлүүдийг хэлэлцлээ.
International Land Coalition-ийн Азийн бүсийн гишүүд болон хамтрагч байгууллагууд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, Энэтхэг, Балба, Киргизстан болон бүс нутгийн бусад орны туршлагыг хуваалцан, #COP17 болон “Бэлчээр ба Нүүдлийн Мал Аж Ахуйн Олон Улсын Жил”-ийг угтсан дэлхийн хэмжээний хөдөлгөөнд хувь нэмрээ орууллаа.
Хэлэлцүүлгийн туршид газрын эрхийн баталгааг хангах, бэлчээрийн тогтвортой засаглалыг бэхжүүлэх, мөн өөрчлөгдөж буй уур амьсгалын нөхцөлд нүүдэл хөдөлгөөнийг тэсвэртэй байдлын чухал стратеги болохыг хүлээн зөвшөөрөхийн ач холбогдлыг онцлон ярилцав.
Эхний өдрийн онцлох санаа, дурсамжтай эшлэлүүд болон үйл явдлын тоймыг зургаар үзээрэй.












2 дахь өдөр: Хэлэлцүүлгээс бодит чиглэл рүү
“Бэлчээрийн засаглал, нүүдлийн мал аж ахуй ба хөдөлгөөнт байдал” сэдэвт Олон улсын бодлогын хэлэлцүүлгийн 2 дахь өдөр нүүдлийн эрх, газрын эрхийн баталгаа, засаглал, уламжлалт мэдлэг зэрэг pastoralist системд бодит өөрчлөлт авчирч буй гол хүчин зүйлүүдэд төвлөрлөө.
Нэгдсэн болон салбар хэлэлцүүлгүүдийн үеэр нэг зүйл тодорхой байв.
Шийдлүүд аль хэдийнээ бий болсон байна.
Харин тэдгээрийг бодит үр дүнд хүргэхийн тулд зөв бодлого, найдвартай мэдээлэл, орон нутгийн манлайлал болон хамтын ажиллагааны нэгдэл шаардлагатай байна.
2 дахь өдрийн онцлох мөчүүд, чухал санаанууд болон оролцогчдын дуу хоолойтой танилцана уу.











Бэлчээрийн засаглал, нүүдэл хөдөлгөөн ба мал аж ахуйн асуудлаарх Дэлхийн бодлогын хэлэлцүүлгийн 3 дахь өдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо амжилттай өндөрлөлөө.
Төв Азиас Өмнөд болон Зүүн Өмнөд Ази хүртэлх улс орнуудын малчдын хамтын нийгэмлэгүүд болон тэдний түншүүд газрын эрхийн баталгааг бэхжүүлэх, нүүдлийн тогтолцоог дэмжих, бэлчээр нутгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтын шийдэл, шинэ гарцуудыг тодорхойлсоор байна.
Хэлэлцүүлгийн турш цаг зав, мэдлэг туршлага, үнэт санал бодлоо хуваалцсан бүх оролцогчдод чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сүүлийн өдрийн онцлох санаа, үйл явдлуудтай танилцахыг хүсвэл зургуудыг гүйлгэн үзнэ үү.
#MobilityMatters #IYRP2026 #CoP17 #Pastoralists #rangelands #ilcasia
Central Asia Pastoralist Alliance - CAPA AGRI-COOP/Namac Newswall.mn ECCO FARM Anu Verma














