Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр 3.0  Хөдөө аж ахуйн салбарын Хүлэмжийн хий бууруулах шинэчилсэн Зорилт  Үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэх уулзалт зохион байгуулагдлаа

Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр 3.0 Хөдөө аж ахуйн салбарын Хүлэмжийн хий бууруулах шинэчилсэн Зорилт Үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэх уулзалт семинар 2025 оны 6 сарын 27-ны өдөр Шангри Ла зочид буудлын Парис Бээжин уулзалтын танхимд зохион байгуулагдлаа.

Уулзалт семинарт ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Мөнхнасан, АХБ-ын зөвлөх баг, АХБ төслийн зөвлөх Ч Арилдий, Т.Ариунболд, АХБ-ны уур амьсгалын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан, Засгийн газар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудын төлөөлөл болон Монголын бэлчээр ашиглагчдын холбоо оролцлоо. 

Оролцогчид ҮТХН 3.0: Хөдөө аж ахуйн салбарын BAU 2025-2035 болон Хүлэмжийн хий бууруулах зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө 2025-2035 талаар мэдээлэл сонсож тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагаа, суурь түвшин, мөшгих систем, нөхцөлт, нөхцөлт бус үйл ажиллагаа, санхүүжилт гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.