МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО ICCA КОНСОРЦИУМЫН МОНГОЛЫН АЖЛЫН ХЭСЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Лүн сумын Бэлчээр ашиглагчдын холбоо, Бэлчээр ашиглагчдын хэсгийн төлөөлөл 2025 ICCA консорциумын Зүүн болон Хойд Азийн бүсийн бүгд хуралд амжилттай оролцлоо.

2025 оны ICCA-ийн Зүүн болон Хойд Азийн бүсийн Чуулга уулзалт нь Улаанбаатар хотноо 5-р сарын 28-наас 5-р сарын 31-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Чуулга уулзалтаар Зүүн болон Хойд Азийн ICCA "Уугуул болон Нутгийн Иргэдийн Ашиглаж, Хамгаалж буй амьдралын Газар нутаг"-ийн тухай бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, арга туршлагаа солилцох, чадавхийг бэхжүүлэх, байгаль хамгаалах стратеги, нэн тэргүүний зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Зүүн болон Хойд Азийн ICCA нь одоогоор 12 гишүүн байгууллага, хэд хэдэн бие даасан хүндэт гишүүдтэй. Харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Зүүн болон Хойд Азийн ОУЭЗА жил бүрийн уулзалтыг зохион байгуулдаг.