Хөвсгөлд үйлдвэрлэв буюу “Хариуцлагатай нүүдэлчид” стандарт олон боломжийг бий болгож байна

“Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг нэвтрүүлсэн малчдын түүхий эдийг хүлээн авч эцсийн бүтээгдэхүүн болж Хэрэглэгч та гар утасны камераар уншуулан гарал үүслийг нь мэдэх боломжтой болсон. Энэ ажил нь сүүлийн 5-7 жилийн хугацаанд олон байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм.

Хэрэглэгч та энэ хоршооны гишүүн нь Бэлчээр, малын эрүүл мэнд,малын тавлаг байдал, байгаль орчин, түүхий эдээ үндэсний үйлдвэрт нийлүүлдэг зэрэг 5 үзүүлэлтийг харж танилцаж болно.

Энэхүү системийг Хөвсгөл аймгийн хувьд Снөу флийдс ХХК, Жинст-мөрөн ХХК нэвтрүүлээд явж байна. Цаашид олон компаниуд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж дотоод, гадаадын зах зээлд ашиглах боломжтой.

Анхан шатны хоршоо, хоршооны гишүүд, БАХ-ийн гишүүд 5 үзүүлэлтийг хангаж, баталгаажуулсан хоршооноос зөвхөн QR уншигдаж мэдээлэл нь гарах юм.

  

Эх сурвалж: https://www.facebook.com/gelegdorj.enkhbold