МБАНХ-ны зүгээс MNS 6891:2020 Хариуцлагатай нүүдэлчин-мал аж ахуйн үйл явцын зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлага стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд зүүн бүсийн 4 суманд үнэлгээ баталгаажуулалтын ажил хийж, малчны хотноос хэрэглэгчийн гарт хүргэх махны өртгийн сүлжээний бүх шат дамжлагыг мөшгөх төслийг Мийтпак ХХК үндэсний үйлдвэртэй хамтран хэрэгжүүллээ. Зөвхөн Хариуцлагатай нүүдэлчин стандартын шаардлага хангаж тохирлын гэрчилгээ авсан малчдад үнийн нэмэгдэл урамшуулал олгох замаар мал, махыг малчдын хоршоо болон МБАНХолбооны орон нутаг дэх агентаар дамжуулан бэлтгэн нийлүүллээ. Малчдын нийлүүлсэн малыг 14-21 хоног крантилж малын эрүүл мэндийн хяналт, үзлэг хийж, лабораторийн шинжилгээнд хамруулан хэрэглэгчийг бодит мэдээллээр хангах ажлыг амжилтай нэвтрүүллээ.
Баталгаажуулалтын тухай: https://www.greenmongolia.mn/post/126165
Малчны хотноос таны гарт хүрэх бүх шат дамжлагыг харах боломжийг бүрдүүлсэн MeatPack брэндийн махыг яагаад сонгох хэрэгтэй вэ?
- Эрүүл бэлчээр, эрүүл малын мах
- Гарал үүсэл тодорхой
- Лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан
- Стандарт хангасан үйлдвэрлэл, агуулах, тээвэр
- Хэрэглэгч, захиалагчийн хүсэлтээр хүссэн хэмжээ, хэрчилт, төрлөөр гаргах боломж
- FreshPack-р захиалж, хүргүүлээд бүтээгдэхүүний савлагаа дээрх QR-г уншуулж махны дамжлагын түүхийг хараарай.
Холбоос: meatpack.mn
https://www.facebook.com/MeatPackMarketplace