МБАНХ нь АНУ-н Теxtile exchange төрийн бус байгууллага болон Солонгос улсын Terre De Cashmere компанийн хамт олонтой Хариуцлагатай нүүдэлчин-Зохистой дадал мал аж ахуйн стандартыг нэвтрүүлэх чиглэлээр 2022 оноос эхлэн хамтран ажиллаж байна. Террe де кашмер ХХК-ны хамт олноос өвөлжилт хүндэрч зудын байдалд шилжиж буй МБАНХ-ны гишүүн 3 аймагт 600 ширхэг ишиг, хурганы нэмнээний хандив өргөлөө. Хандивыг Увс аймгийн ХААГ-н дарга С.Цолмон, Ховд аймгийн Дөргөн сумын засаг дарга Л.Цэдэн-иш, Завхан аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Л.Бат-Амгалан нарт тус тус хүлээлгэн өглөө. Нийт малчдын өмнөөс та бүхэнд гүн талархлаа илэрхийлж байна.
Terre De Cashmere гэдэг нь Ноолуурын өлгий нутаг гэсэн утгатай бөгөөд Монголын үзэсгэлэнт байгалийг ноолууран бүтээгдэхүүний загварт шингээсэн БНСУ-ын брэнд юм. 2016 онд анх удаа Монгол орноор аялж Монголын сайхан байгальд дурлаж, Монголд хайртай болсноор Монгол ноолуурын гайхамшигт чанарыг мэдэрчээ. Улмаар 2017 онд Солонгос загварын хэв маягийг шингээж Gamgak cashmere гэх ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний брэндийг гаргасан.
Монголын гоо сайхныг илүү гүн гүнзгий шингээх зорилгоор 2023 онд Terre De Cashmere нэрээр брэндийн нэрээ сольж тухайн брэндийн нэрээр 2023 оны Хавар/Зуны коллекцио танилцуулсан анхны улирал болж байна. Монгол малчдад хандив өгөх болсон шалтгаан нь энэ жил хүйтний эрч чангарч өмнөх онуудаас илүү өвөлжилтийн байдал хүндэрч байгааг сонссон бөгөөд зудад нэрвэгдэж буй ишигнүүдийг хамгаалахыг хүссэн байна. Тус брэндийн ирээдүйн төлөвлөгөө нь Монгол ноолуурыг Солонгос төдийгүй дэлхийд таниулах, байгаль орчинд ээлтэй тогтвортой брэнд болохоор төлөвлөж байна.
Увс аймгийн ХААГ-н дарга Цолмонд хүлээлгэн өгч буй байдал
Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Л.Цэдэн-Ишд хүлээлгэн өгч буй байдал
Завхан аймгийн Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Л.Бат-Амгаланд хүлээлгэн өгч буй байдал