Малчдад сургалт зохион байгуулах сургагч багш нар сургалтыг үр дүнтэй зохион байгуулж, амжилтад хүрэхийн тулд тэдний оролцоо, мэдлэг, туршлагад тулгуурласан арга зүйг сонгон хэрэглэх нь зүйтэй юм. Сургагч багш нар оролцогчдын хэрэгцээ, мэдлэг, туршлагын түвшнийг харгалзаж, сургалтын агуулга, хөтөлбөрийг уян хатан байдлаар зохион байгуулж болно. Энэхүү сургагч багшийн гарын авлагад оролцоонд суурилсан сургалтын аргууд, амжилттай суралцахуйн зарчим болон практик, сайн сургагч багш байх зөвлөмж, зорилтот бүлгийн онцлогийг харгалзах асуудал, насанд хүрэгчидтэй ажиллах зөвлөмж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохистой дадлын стандартын танилцуулга хичээлийн заах арга зүйн талаар тусгасан болно.
Гарын авлагын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.