Бэлчээр ашиглалтыг гэрээгээр дамжуулан хариуцлагажуулах нь
БАХ яагаад бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах шаардлагатай вэ?
Бэлчээрийн эмх замбараагүй ашиглалт
Малчдын уламжлалт эрх баталгаагүй
Бүр мөсөн цөлжих эрсдэлд орсон бэлчээрийн хэмжээ 5% нэмэгдсэн
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ГЭРЭЭ:
Бэлчээрийн менежментийг хариуцлагажуулах арга хэрэгсэл мөн
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАНААР:
Бэлчээр ашиглах уламжлалт эрх, Бэлчээрээ зохистой ашиглах үүрэг баталгаажина.
Бэлчээрийн ашиглалтын гэрээ байгуулах үндсэн зарчим.
- Гэрээг бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ), малчдын бүлэгтэй байгуулна.
- Бэлчээр нэгтэй малчин өрхийг бэлчээр ашиглагч мөн гэсэн үндэслэлээр БАХ-ийн бүх гишүүдийг нийтээр нь гэрээ байгуулахад хамруулах. Учир нь ямар ч малчны бэлчээрээ ашиглах эрхийг хасах эрх хэнд ч байхгүй юм.
- Ган, зуд зэрэг байгалийн гамшиг болоход харилцан орж гарах нь нээлттэй байх, гэхдээ малаа оруулахдаа учиртай, бэлчээрийн даацыг нь тооцдог байх.
- Гэрээгээр ашиглах бэлчээрийн байршил, хил зааг нь бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, нутаглалын одоогийн хэв маягт суурилсан байх.
- Хөрш нутагладаг малчдын бэлчээр ашиглах эрхийг хүндэтгэх, өөрийн эрхийг хүндэтгүүлэх
- Отрын нөөц нутаг, ил задгай ус, хужир мараа зэрэг онцгой газрыг сум, багийн мэдэлд авч үлдэх.
Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулах эрх зүйн үндэслэл
Газрын тухай хуулийн 52.2, 52.4, 52.5 дахь заалт, Иргэний хуулийн 195-199 дүгээр заалт бэлчээрийг малчдадгэрээгээр ашиглуулах эрх зүйн үндэслэл болгоно. Бэлчээр ашиглалтын гэрээ нь шинээргазар олгох тухай биш, харин малчин өрхийн бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт эрхийгхүлээн зөвшөөрч баталгаажуулахад чиглэнэ.
Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулах алхам, дараалал
Алхам 1: БАХ-ийн бүх гишүүдийн хурлаар БАГ байгуулах талаар хэлэлцэж хамтын шийдвэр гаргана:
- БАХ-ийн гишүүд гэрээний төсөлтэй танилцаж БАГ байгуулах талаар нэгдсэн ойлголтонд хүрэх, хамтын шийдвэрийг гаргах үүднээс уулзалт зөвлөлгөөнийг хэд хэдэн удаа зохион байгуулж болно. /Гэрээний төсөл татах/
- Гэрээнд гарын үсэг зурах бүх хүмүүсийн нэрсийг тодорхой болгоно.
Алхам 2: Гэрээгээр ашиглах бэлчээрийн хил заагийг тогтоох, зөвшилцөх:
- БАХ гэрээгээр ашиглах бэлчээрийн хил заагийг тогтоохдоо одоогийн ашиглаж байгаа улирлын бэлчээр, өвөлжөө, хаваржаа, худаг, уст цэгээ оруулан байгалийн болон гараар барьж байгуулсан обьектоор баримжаалж газрын зурагт буулгана.
- Гэрээгээр ашиглах бэлчээрийн хил заагийг тогтоож зурагласны дараа хөрш зэргэлдээх малчидтай зөвшилцнө,
- Бэлчээр ашиглагч малчдын бүлгийн гишүүд хамтран бэлчээрийг гэрээгээр ашиглах гэж байгаа
- БИНХ-д оролцсон малчдын олонх тухайн БАХ-ийн бэлчээрээ гэрээгээр ашиглах хүсэлтийг дэмжсэн тохиолдолд БИНХ-аас тогтоол гаргана (БИНХ-ын тогтоолын төсөл татах).
- БИНХ-ийн тогтоол болон хүсэлтийн хамт сумын газрын даамалд хүргүүлнэ.
- Сумын газрын даамал БИНХ-ын тогтоолыг үндэслэн бэлчээрийг гэрээгээр ашиглуулах захирамжийн төсөл боловсруулан сумын Засаг даргад танилцуулна.
- Улмаар сумын Засаг дарга тухайн бэлчээр ашиглагч малчдын бүлэгт бэлчээрийг гэрээгээр ашиглуулах тухай захирамж гаргана. (СЗД-ын захирамжын төсөл татах)
Алхам 3: Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах
- Сумын газрын даамал БАХ-д гэрээгээр ашиглуулах бэлчээрийн хил заагийг электрон байдлаар зураглаж гэрээт бэлчээрийн хэмжээ байршлыг нарийвчлан тодорхойлно.
- БАХ-ийн гэрээгээр ашиглах бэлчээрийн экологийн чадавхи, бэлчээрийн төлөв байдал, бүтээмж, боломжит даац ачааллыг тодорхойлж, бэлчээр ашиглалтын гэрээний хавсралт мэдээллийг бэлтгэнэ. Бэлчээр ашиглалтын гэрээнд 4 үндсэн багц мэдээллийг хавсаргадаг.
Хавсралт 1: Гэрээт бэлчээрийн улирлын хуваарь
Хавсралт 2: Гэрээт бэлчээрийн экологийн чадавхийн зураг
Хавсралт 3: Малчин өрхийн гарын үсэг
Хавсралт 4: Гэрээний хэрэгжилтийг үнэлэх хуудас
Алхам 4.Бэлчээр ашиглалтын гэрээг баталгаажуулах:
Сумын Засаг даргын захирамж, БАХ-тай байгуулсан гэрээ, түүний хавсралт мэдээлэлд үндэслэн сумын газрын даамал улсын хэмжээний газрын кадастрын мэдээллийн /ЛМ-2/ нэгдсэн санд бүртгэх бөгөөд хэрэгжилтийг жил бүрийн бэлчээрийн төлөв байдлын мониторингийн дүнд үндэслэн үнэлнэ.
Алхам 5.Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хангах: Бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэвэл зоилтой.
- БАХ-гишүүдэд сургалт зохион байгуулах
- Бэлчээрийн менежментийн жилийн болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруул хэрэгжүүлэх
- Бэлчээр ашиглалтын журам боловсруулж батлуулна. Бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг баталгаажуулахад сум, баг, БАХ-ийн бэлчээр ашиглалтын журам чухал үүрэгтэй.
- Бэлчээрийн сайн дурын хураамж нэвтрүүлэн бэлчээр хамгаалах сан байгуулах.
Алхам 6.Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг дүгнэх
Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг жил бүрийн фотомониторингийн дүн дээр үндэслэн үнэлж малчид болон орон нутгийн удирдлага, СЗДТГ, СИТХ, БМ ажлын хэсэг, мөн багийн болон БАХ-ийн хурлаар танилцуулан хэлэлцүүлж ирэх жилийн төлөвлөгөөнд зохих өөрчлөлт, тодруулга хийж ажиллана.