ХЗХ малчдад онлайн үйчилгээг санал болгож эхэллээ.

Зах зээлийн эрэлт хэрэгцээ, онцлогийг урт хугацаанд судалж, технологийн дэвшил хурдацтай хөгжиж буй өнөө үед бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, хүнээс хамаарсан гар ажиллагааг багасгах, хэрэглэгчид тулгарч буй асуудлыг шийдсэн, ая тухтай цогц систем шаардлагатай байгаа билээ. Энэ шаардлагад бүрэн нийцсэн ПОЛАРИС системийг ХЗХ-д нэвтрүүлж эхэллээ.

Грэйпсити ХХК-ны ПОЛАРИС системийн онцлог, давуу тал:

  • Вэб суурьтай, Google chrome web browser дээр ажиллах тул, аливаа програм суулгах шаардлагагүй
  • Үйлдлийн системээс хараат бус
  • Уян хатан зохион байгуулалттай
  • 24/7 - тасралтгүй ажиллагаа

Хүнээс хамаарсан гар ажиллагааг эрс багасгах зориулалттай банкны дансны хуулгаас зээл төлөлтийн гүйлгээг автоматаар оруулах, Татварын ерөнхий газрын НӨАТУС рүү ибаримт автоматаар илгээх нэмэлт системүүд бий.

ПОЛАРИС систем ашигласанаар нийтийн хүртээл болсон Мост Мони үйлчилгээг ашиглах техникийн боломжоор хангагдана. Мост Мони үйлчилгээнд нэгдсэнээр харилцагчдаа олон төрлийн бичиг цаас бүрдүүлэхгүйгээр, онлайнаар зээл олгох боломж нээгдэж байна.

Төслийн хүрээнд шат дараатайгаар ХЗХ-дыг дэмжин нэвтрүүлэлт хийж байна:

4 сард нэвтрүүлэлт хийгдсэн ХЗХ-д:

  • Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс нуурын хишиг ХЗХ
  • Ховд аймгийн Дарви сумын Хөгжил Тэмүүлэх Сутай ХЗХ
  • Увс аймгийн Наранбулаг сумын Ногоон төгрөг ХЗХ
  • Төв аймаг, МБАНХ дэргэдэх Ногоон Алт финанс ХЗХ

5 сард нэвтрүүлэлт хийх ХЗХ-д:

  • Баянхонгор аймгийн Богд сумын Дөрвөн богдын буян ХЗХ
  • Ховд аймгийн Дөргөн сумын Мөнхийн буян өгөөж ХЗХ
  • Увс аймгийн Давст сумын Давст өрнөн дэлгэрэх ХЗХ
  • Завхан аймгийн Шилүүстэй сумын  Лүн мянганы оргил ХЗХ

6 сард нэвтрүүлэлт хийх ХЗХ-д:

....

СИСТЕМИЙН ТАНИЛЦУУЛАГА ҮЗЭХ