ХЗХ удирдлагын түвшний сертификаттай Бүсийн сургалтын тайлан
2020.10.25 - 2020.11.01
Баян-Өлгий болон Завхан аймагт НАМЭМ, МБАНХ санаачлагаар Монголын хадгаламж зээлийн үндэсний холбоо (Moccu) болон Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран "Хадгаламж зээлийн хоршоодын удирдлагын бүсийн сургалт" амжилттай зохион байгуулагдлаа.
Гарсан үр дүн:
- ХЗХоршооны сонгуульт болон гүйцэтгэх удирдлагуудын хоршооны тухай болон зөвлөл тус бүр өөрсдийн хийх ажлын цар хүрээ, үүргийн талаарх мэдлэгтэй болсон.
- ХЗХоршоодын удирдлагуудын өмнө шийдвэрлэгдэж чадаагүй болон ойлгомжгүй асуудлуудын талаар нэгдсэн нэг ойлголттой болсон.
- СЗХорооноос тавигдсан шаардлагын дагуу СЗХ, МХЗХҮХолбооны хамтарсан батламж, сертификат гардуулсан.
- Хоршоод харилцан туршлага хуваалцаж, өсч хөгжих хүсэл эрмэлзлэлтэй болж хоршоодын удирдлагуудын хандлага өөрчлөгдсөн.
- Өөрийн хоршооны алдаа дутагдлыг олж харж, засч сайжруулах боломжийг олж авсан.
- Харилцан туршлага солилцож, нэвтворк үүсгэсэн
- ХЗХ санхүүгийн үнэлгээ хийлгэж, зэрэглэл тогтоосон
7 аймгийн 12 ХЗХ-ний 89 хүн буюу Тэргүүлэгчдийн зөвлөл, Хяналтын Зөвлөлийн болон Зээлийн Хорооны гишүүд, Гүйцэтгэх захирал, Нягтлан бодогч нар сертификаттай сургалтанд хамрагдаж байна.