Ногоон Алт финанс ХЗХ-ний Бүх гишүүдийн хурал боллоо

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төв байранд /2021.03.18/ Ногоон алт финанс ХЗХ-ны “Бүх гишүүдийн хурал” зохион байгуулагдлаа. Оролцогчид танхимаар болон цахимаар холбогдон нэгдсэн хуралдаандаа оролцож, нийт зургаан асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Ногоон алт финанс ХЗХ-ны 2020 оны санхүүгийн жилийн үйл ажиллагааны тайлан, уг тайланд хяналт тавьсан Хяналтын зөвлөлийн тайлан, ноогдол ашиг хувь хөрөнгө хуваарилалт, Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн нөхөн сонгож батлах, дүрэмд өөрчлөлт оруулах, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

Холбогдох мэдээлэл тайланг танилцуулж дуусаны дараа гишүүд санал хүсэлтээ илэрхийлж, өнгөрсөн 2020 оны үйл ажиллагааны ололт амжилт сургамжийн талаар хэлэлцэж, 2021 оны үйл ажиллагаанд анхаарах зүйлс болон баримтлах зарчим, төлөвлөгөөний талаар санал солилцон баталлаа.

П.Нарандэлгэр