МБАНХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүдийн 2021 оны анхдугаар хурал боллоо

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Удирдах Зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар зохион байгуулагдлаа. Удирдах Зөвлөлийн дарга С.Гүррагчаа хурлыг удирдаж, доорхи гурван асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл болон санхүүжилтийн тайланг дүгнэж мэдээлэл өгөв. МБАНХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Г.Тэлмэн Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Хяналтын Зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулав. Танилцуулга мэдээллийн төгсгөлд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал  Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний болон санхүүжилтийн төсвийн төслийг танилцуулж батлууллаа.

Удирдах зөвлөлийн гишүүд энэ үеэр  2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, төсөв, танилцуулгатай холбоотой асуулт, хариулт, санал хэлж энэ удаагийн хуралдаан өндөрлөлөө.

П.Нарандэлгэр