Бүх гишүүдийн хурал, өдөрлөг - Мөнхийн буян өгөөж ХЗХ

“МӨНХИЙН БУЯН ӨГӨӨЖ”-ийнхөн

Ховд аймгийн Дөргөн сумын “Мөнхийн буян өгөөж” ХЗХ-ныхон анхны 3 жилийн бизнес төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж 2 дахь 3 жилийнхээ бизнес төлөвлөгөөг бүх гишүүдийн хурлаараа баталсан сайхан мэдээ байна.

Тус хоршооныхон 2020 оны 8-р сарын 17 нд бүх гишүүдийн хурлаа зарлан хуралдуулсан байна. Хуралд 148 гишүүн нь оролцож 64,4 хувийн ирцтэйгээр хуралдаж дараахь асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд :

  • ХЗХ-ны 2020-2022 оны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө батлах
  • ХЗХ-ны Мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх журам батлах
  • ХЗХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах
  • ХЗХ-ны тэргүүлэгчийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулах
  • ХЗХ-ны хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулах
  • ХЗХ-ны хяналтын зөвлөлийг шинэчлэн сонгох
  • ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийг шинэчлэн сонгох
  • ХЗХ-ны гишүүдийн дунд хөтөлбөрт үйл ажиллагаа явуулах

Тус ХЗХ нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны байдлаар Гишүүдийн тоо 230 үүнээс: Эрэгтэй -132 Эмэгтэй-98

Хадгаламжийн багц нь:

  • Хугацаатай хадгаламж 181 гишүүний 370926.8 мян.төгрөг
  • Хугацаагүй хадгаламж 118 гишүүний 22075.2 мян.төгрөг

Зээлийн багц нь: 168 гишүүн 457594.5 төгрөг болсон

Хувь нийлүүлсэн хөрөнгө 230 гишүүний 58400.0 мян.төгрөг, Үндсэн хөрөнгө 2452.5 мян. төгрөг болж Нийт аквив нь 500 сая төгрөгт хүрсэн амжилттайгаар Тэрбумтан ХЗХ болохоор 2 дахь Бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр зориг эрмэлзэл итгэл найдвар дүүрэн байна.

Мөнхийн буян өгөөжийнхөндөө амжилтын дээдийг хүсэн ерөөе