Мөнхийн буян өгөөж ХЗХ-ний танилцуулга

БИДНИЙ ТУХАЙ

Алсын хараа: Гишүүдийнхээ санхүүгийн хэрэгцээг найдвартай хангаж, хамтдаа тогтвортой хөгжинө.
Эрхэм зорилго:  Гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг шуурхай үзүүлж, хуримтлалтай болгох, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх

2017 оны 08 дугаар 04-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын 29 иргэн сайн дураар нэгдэн анхдугаар хуралдаанаа хийж уг ХЗХ-г үүсгэн байгуулсан.   2017 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэн ажиллаж  байна. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос Хадагаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, 12 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлэн гишүүдийнхээ санхүүгийн хэрэгцээг найдвартай хангаж, хамтдаа тогтвортой хөгжин, хуримтлалтай болгон, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Хадагаламж зээлийн хоршоо нь өнөөгийн байдлаар 3 ажилтан, 210 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж  гишүүддээ зээлийн 5 төрлийн бүтээгдэхүүн, хадгаламжийн 7 төрлийн  бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэн 3 дахь жилдээ амжилттай ажиллаж  байна. Хадгадамж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулснаар гишүүд малчид зөвхөн мал аж ахуйгаас орлого олохоос гадна хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны орлого, ашгаас  хадгаламж хуримтлал, хувь нийлүүлсэн хөрөнгөөрөө  дамжуулан орлогоо тогтвортой нэмэгдүүлэх, гадагшаа гарч буй мөнгөн урсгалыг сум дотроо буюу малчдад хүргэх бодит үр дүн гарч байна.

Хоршооны удирдлага: Хоршооны дарга буюу тэргүүлэгчдийн зөвлөлийн даргаар П.Цогбадрах, тэргүүлэгч гишүүнээр Л.Бэлэгдэмбэрэл, Л.Гансүх, Ц.Нордууд, Д.Оюунномин, Т.Хүрэлчулуун, Ч.Буяндалай нар ажиллаж байна .

Хяналтын зөвлөлийн даргаар Э.Хадбаатар, гишүүнээр Ч.Буянжаргал, А.Энхзаяа нар ажиллаж ХЗХ-ны дотоод үйл ажиллагаа , ХЗХ хууль  журмын  хэрэгжилтийг хянан  улирал тутам хяналт шалгалт ажиллаж байна.


ХОРШООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ

Улсын бүртгэлээс үзэх

УРИАЛГА: Гишүүн бүр орлогоо нэмэгдүүлэх, хуримтлалтай болохын төлөө хамтран ажиллаж, хамтран ажиллаж, хамтдаа хөгжиж 3-5 жилийн дотор 3 сая төгрөгийн хуримтлалтай болж, 300 гишүүнтэй болох  /2018-03-23-ны өдрийн Бүх гишүүдийн хурлаарДэлгэрэнгүй унших

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, иргэдэд ирээдүйнхээ төлөө хэрхэн яаж хуримтлал үүсгэхийн ач тусыг сурталчилан, хуримтлалын тухай ойлголтыг таниулах, хуримтлалттай болгох зорилгоор Дэлхийн хуримтлалын өдрийн арга хэмжээ зохион байгуулж ХЗХ-ны  гишүүд болон Дөргөн сумын иргэдэд сургалт, сурталчилгаа хийлээ.

  • “Өөрийгөө ялж ирээдүйнхээ төлөө хуримтлалтай болцгооё” сэдвээр МБАНХ-ны хоршооны зөвлөх Н.Баасанхүү илтгэл
  • Хуримтлалын өдөр ба ХЗХ хамтын үйл ажиллагаа сэдвээр: оролцсон ХЗХ-д өөрийн ажлын ололт амжилт, тэргүүн туршлага,  тулгамдаж  буй асуудлаа танилцуулж хамтран гарц шийдлээ олох зэргээр мэдээлэл хийлээ.
  • Хуримтлал гэж юу бэ, түүний ач тус, үүсгэх арга замууд сэдвээр сургалт мэдээлэл хийж иргэдэд хуримтлалын тухай ойлголтыг таниуллаа.

 АБАХ, МБАНХ, ДБХС зэрэг байгууллагууд  оролцож мэдээлэл, сургалт хийж, харилцан туршлага судалж ХЗХ-нуудын тулгамдаж буй асуудлыг шийдэх  хамтын үйл ажиллагааны ажлын төлөвлөгөө боловсруулан  ажиллаа.

2019-01-28-ны өдөр ДЗОУБ-тай хамтарч гишүүдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ХЗХ-ныхоо 120 гаруй гишүүнд Хуримлал, түүний ач холбогдол, үүсгэх арга замууд сургалт зохион байгуулав.

Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Үенч  Аривжин дэлгэрэх, Хаан гал тамга, Хөгжилд тэмүүлэх сутай, Манхан баян таван хайрхан, Дуут нуурын хишиг, Мөнхийн буян өгөөж зэрэг 6 ХЗХ-ны төлөөлөл 90 гаруй гишүүд,  иргэд оролцож харилцан мэдээлэл хийж ололт амжилт, ХЗХ-нууд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, ойрын хугацаанд тулгамдаж буй асуудлаа  шийдвэрлэхээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа. Хуримтлалтай иргэн хөтөлбөрт цэнгүүнийг тусгай хөтөлбөрөөр сумын нийт иргэдийн дунд зохион байгуулж иргэдэд  Хуримтлал гэж юу вэ, түүний ач холбогдол, үүсгэх арга замууд сургал мэдээлэл хийлээ. Дэлхийн хуримтлалын өдөр арга хэмжээ зохион байгуулсанаар  манай хоршоонд үйл ажиллагаа зохион байгуулсан 2 өдөрт 3 иргэн шинээр гишүүнээр элссэн, 10 гишүүн 3,8 сая төгрөгөөр хадгаламжаа аривжуулсан үр дүн гарсан байна.

Сургалт, туршлага судласан байдал

MOCCU сургалт

Тайландын ACCU туршлага судлах аялал, сургалт


 

Амжилт бүтээл

2018-10-07-ны өдөр гишүүдийнхээ оролцоотой “Мөнхийн буян өгөөж” ХЗХ-ны үйл ажиллагаа сурталчлах өдөрлөгийг сумын иргэдийн дунд зохион байгуулж гишүүдийн тоо болон  хадгаламжийн багцаа нэмэгдүүлэв.

2019 онд НАМЭМ төслөөс зарласан болзолт уралдаанд тэргүүлсэн бахдам сайхан амжилттай ажиллаж гадаад туршлага судлах аялал , 15000.0 төгрөгийн тоног төхөөрөмж, санхүүгийн дэмжлэг авах эрхээр шагнагдсан. Үүний 5000.0 төгрөг 2019 оны 12  сард ХЗХ-ны дансанд орсныг тэргүүлэгчдийн хурлын шиидвэрээр хуваарилж  нөөцийн санд-1000.0 , хадгаламж хамгаалалтын санд-500.0, тогтворжилтын санд 500.0, гишүүдийн сайн сайхан болон гишүүдэд зориулсан  арга хэмжээнд 3000.0 тэргүүлэгчдийн шийдвэрээр зарцуулахаар тусгай дансанд байршуулсан.  Шагналын  мөнгөөрөө ажлын байраа тохижуулж ажиллах таатай орчин бүрдүүлэн ажиллаж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан, МБАНХ-оос зарласан “НОГООН ЭДИЙН ЗАСАГ” номинацын эзнээр шалгарч 2000.0 төгрөг, өргөмжлөлөөр шагнагдлаа.

Хоршоо нь гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгөөс гадна Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гишүүдээс хадгаламж татан төвлөрүүлж, мөн Ногоон алт хөтөлбөрөөс үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн программ, шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ хийж  ажиллаж ирсэн.

ҮЙЛЧИЛГЭЭ, БҮТЭЭГДЭХҮҮН

Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон Тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвхөн гишүүддээ Зээл, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж байна.

Бүтээгдэхүүний нэр төрөл

Хадгаламжийн сарын хүү

Хадгаламжийн хугацаа

Тавигдах шаардлага

Хугацаагүй хадгаламж

0,6%

хугацаагүй

Хоршооны гишүүн

“Буян аривжих” хугацаатай хадгаламж

1,6%

12 сар

Хадгаламжийн хэмжээ 1000,0 төгргөөс дээш, Хадгаламжийн хүүний 70-аас доошгүй  хувиар хадгаламжаа аривжуулах

‘’Энгийн’’  Хугацаатай хадгаламж

1,4%

12 сар

Хадгаламжийн хэмжээ 200000 төгрөгөөс дээш

‘’Зорилтот’’ Хугацаатай хадгаламж

        1,5

12 сар

Хадгаламжийн хэмжээ 50000 төгрөгөөс дээш, сар бүр орлого хийнэ.

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Шинэчилж байна...

ХОЛБОО БАРИХ

Суурин утас: 88363344, 88430250, 88437970
Цахим шуудан: munhiinbuyanuguuj@gmail.com
Оффис хаяг:  Ховд аймаг, Дөргөн сум, Өгөөмөр баг, Хишиг Үзүүр ТББ-ны байр 

Фэйсбүүк хаяг: 
Фэйсбүүк групп: 

БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Банк: Төрийн банк
Данс: 110600108371
Эзэмшигч: Мөнхийн буян өгөөж ХЗХ
Утга: Нэр, регистр, утас, зориулалтаа тодорхой бичих