МБАНХ-ны дэргэдэх Ногоон алт финанс ХЗХ-ны “Бүх гишүүдийн хурал 2019” боллоо /2020.03.18/. Тус хурлаар “Ногоон алт финанс” ХЗХ-ны Гүйцэтгэх удирдлагын 2019 оны тайлан, Хяналтын зөвлөлийн хяналтын тайлан, 2019 оны ашиг хуваарилалт, 2020 оны төсөв, төлөвлөгөө, Тусгай зөвшөөрөл эрх сунгуулах, Бизнес төлөвлөгөө 2021-2024 зэрэг сэдвүүдээр ярилцаж санал солилцлоо.
Мөн энэ удаагийн хурлыг цаг үейин нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хаягаар онлайнаар хийснээрээ онцлог байлаа. Ингэснээр нийслэл хотоос болон орон нутгаас холбогдсон гишүүд энэ үеэр онлайнаар хуралд оролцон өөрийн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Ногоон алт финанс ХЗХ нь одоогоор 108 гишүүнтэй болсон бөгөөд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулинд зааснаар тус хуралд биечлэн оролцсон болон онлайнаар холбогдон оролцсон гишүүдийн ирц бүрдсэний дагуу уг хурлыг зохион байгуулсан билээ.
Мөн НАМЭМ төслийн төлөөлөл хуралд ажиглагчаар оролцож, тайлантай давхар танилцаж, СБАХ, АБАХ-с гадна Мал эмнэлэг, ХААГ-уудтай хэрхэн уялдан ажиллах талаар санал солилцож, зөвлөгөө өгөв. Ногоон Алт финанс ХЗХ нь НАМЭМ төслийн хүрээнд МБАНХ ТББайгууллагын бүтэц дээр суурилсан "Загвар ХЗХ" нэг гэдгээрээ онцлог юм.