Дэвжин Ундрах Эрдэнэ ХЗХ-ний танилцуулга

БИДНИЙ ТУХАЙ

Дэвжин Ундрах Эрдэнэ ХЗХ нь 2017 оны 11 сарын 11-нд 20 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж,  Улсын Бүртгэлд 2017 оны  11 сарын 17-нд бүртгүүлэн 00151623 дугаартай гэрчилгээг авч, Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 02 сарын 07 өдрийн дугаар 39 тогтоолоор тусгай зөвшөөрлөө авч, 6 сарын 1-нээс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэн гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг үзүүлж цаашид Ногоон алт төслийн дэмжлэг гишүүдийн итгэл зүтгэлээр орон нутагт томоохон санхүүгийн байгууллага болохоор зорин ажиллаж байна.   

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Дэвжин ундрах эрдэнэ ХЗХ нь 20 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2020 оны 3-р сарын байдлаар эмэгтэй 47 гишүүн, эрэгтэй 123, нийт 170 гишүүнтэй буюу хувь нийлүүлсэн хөрөнгө 17 сая төгрөгтэй болсон. Мөн 30 сая төгрөгийн хадгаламж татан төвлөрүүлж  нийт 62 сая төгрөгийн актив хөрөнгөтэй болсон.2019-2020 оны 1-р улирлын хугацаанд  123 гишүүнд давхардсан тоогоор 90 сая төгрөгийн зээлийн үйлчилгээ үзүүлээд байна.Одоогоор нийт гишүүдийн 103 буюу 60%-д 57 сая төгрөгийн зээлийг олгоод байна.

ИРЭЭДҮЙН ЗОРИЛТ

Орон нутагтаа тогтвортой санхүүгийн байгууллага болон гэсэн зорилттой. 2020 онд 220 гишүүнтэй болж нийт актит хөрөнгөө 100 саяд хүргэнэ гэж 2020 оны 3 сарын 22-нд хийсэн бүх гишүүдийн хурлаараа хэлэлцэн баталсан. Мөн гишүүн бүр хадгаламж хийх уриалга гарган гүйцэтгэх албанд үүрэг чиглэл өгөн ажиллаж байна.

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хоршооны дарга, Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүд, нягтлан бодогч нарыг MOCCU  сургалтад хамруулан, мэдлэг боловсролоо дээшлүүлэн ажиллахад анхаарч ажиллаж байна.Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурал тус онд 10 удаа хуралдаж, цаг үеийн ажил, мэдээлэл, шинээр гишүүн элсүүлэх талаар хэлэлцэн, нийт .... тогтоол шийдвэр гарган ажилласан. Мөн зээлийн хороо тогтмол ажиллан, зээл олголтыг судлан, зээлийн үйл ажиллагаа, эргэн төлөлтөд хяналт тавин ажилласан. Хяналтын зөвлөл улирал бүр Хоршооны хэвийн үйл ажиллагаа болон зээл, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Мөн МБАНХ болон аймгийн БАХ-ын хамтарсан шалгалт ирж, хоршооны бүх үйл ажиллагааг шалгалаа. Хоршооны хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс удирдлагууд болон хоршооны хэвийн ажиллагааг хангахад анхаарлаа хандуулж ажиллах үүрэг чиглэл өгөгдсөн.

ҮЙЛЧИЛГЭЭ, БҮТЭЭГДЭХҮҮН

Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон Тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвхөн гишүүддээ Зээл, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж байна.

  • Зээлийн бүтээгдэхүүн
    • Малчны зээл сарын 2,5% 6 сарын хугацаатайгаар
    • Цалингийн зээл 2,5% 6 сарын хугацаатайгаар
    • Тэтгэврийн зээл 2,5% 6 сарын хугацаатайгаар үйл ажиллагаа явуулж байна.
  • Хадгаламжийн бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний нэр төрөл 

Хадгаламжийн сарын хүү

Хадгаламжийн хугацаа

Тавигдах шаардлага

Хугацаагүй хадгаламж

0,6%

хугацаагүй

Хоршооны гишүүн

“Буян аривжих” хугацаатай хадгаламж

1,4%

12 сар

Хоршооны гүшүүн хадгаламжийн хэмжээ 1000,0 төгргөөс дээш, Хадгаламжийн хүүний 70-аас доошгүй  хувиар хадгаламжаа аривжуулах

‘’Энгийн’’  Хугацаатай хадгаламж

1,2%

12 сар

Хоршооны гишүүн хадгаламжийн хэмжээ 200000 төгрөгөөс дээш

‘’Зорилтот’’ Хугацаатай хадгаламж

  1,3%

12 сар

Хадгаламжийн хэмжээ 50000 төгрөгөөс дээш, сар бүр орлого хийнэ.

 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

ХОЛБОО БАРИХ

 

Суурин утас: 89795751,80874047
Цахим шуудан: G.Adiimaa11@yahoo.com
Оффис хаяг: Говь-Алтай аймаг, Эрдэнэ сум, Өлзийт баг, Бэлчээр ашиглагчдын холбооны байр

Фэйсбүүк хаяг: 
Фэйсбүүк групп: 

БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Банк: Төрийн банк
Данс: 241700094487
Эзэмшигч: Дэвжин ундрах эрдэнэ ХЗХ
Утга: Нэр, регистр, утас, зориулалтаа тодорхой бичих