card

MOCCU сургалт

Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооноос Хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд болон гүйцэтгэх захирал, нягтлан бодогчдод зориулсан сертификаттай сургалтууд зохион байгуулдаг. Тус сургалтанд Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны Зээлийн мэдээллийн сан зэрэг хамтран ажилладаг байгууллагуудын мэдээлэл, сургалт багтдаг.
СЗХ-ны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 245 дугаар тогтоолын хавсралт “ХЗХ-ны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага”-ын 2.1 дүгээр зүйлийн 2.1.12-т заасан “ХЗХ-ны ТЗ, ХЗ, гүйцэтгэх захирал нь сонгогдож, томилогдсоноос хойш 6 сарын хугацаанд Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх” гэсэн шаардлагатай. Орон нутгийн ХЗХоршоодоос тус сургалтанд Төслийн дэмжлэгтэйгээр ХЗХ бүрээс багадаа 5 хүнийг хамруулж байна.