Монгол сарлаг 2018 фестиваль – Сарлаг бугуйлдах тэмцээн
Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран сарлагийн гаралтай түүхий эдийг сурталчлах, малчид, дотоодын боловсрох үйлдвэрүүдийн түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Монгол сарлаг-2018” фестивалийг Хатгал тосгонд болж байна. Энэ үеэр сарлагийн парад, хөсөгтэй сарлагийн зохиомж, сарлаг унасан сайхан хос, тоногтой ганган сарлаг, сүйх тэрэгтэй сарлаг, хамгийн их сүүтэй сарлаг, сарлаг бугуйлдах, булгиулах зэрэг тэмцээн наадам болов.