card

НАМЭМ төслийн 2020 оны удирдах хорооны уулзалт боллоо

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн нэгдсэн үе шатны 2020 оны Удирдах хорооны уулзалт өнөөдөр /2020.02.13/ Хөдөө аж ахуйн яаманд боллоо.

Энэхүү хуралд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн нарын салбарын яамны холбогдох албаны төлөөллүүд, Сангийн яам, Мал эмнэлгийн Ерөнхий газар, ХААИС-ийн төсөлд хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд,  Ус цаг уур орчны шинжилгээний газар, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Аймаг дундын отрын бүс ашиглалтын захиргаа, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний холбоо, Монголын хадгаламж зээлийн хоршоодын холбоо, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв болон ШХА-ийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Бенуа биш Майер, НАМЭМ төслийн менежер Ц.Энх-Амгалан нарын төслийн багийн удирдлагууд, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг тэргүүтэй Удирдах хорооны гишүүд оролцлоо.

Уулзалтын эхэнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэдэн ШХА-ийн Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Бенуа биш Майер хандан манай улсад нэн шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх төслүүдийг үр дүнтэй амжилттай хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлээд 2020 оны хувьд төслийн хаалтын жил учраас Монгол Улсад нэн шаардлагатай төслүүдийн үр дүнг дүгнэсэн жил байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, НАМЭМ төслийн багийн хамт олонд талархал илэрхийлсэн юм.

НАМЭМ төслийн менежер Ц.Энх-Амгалан “НАМЭМ төслийн 2019 оны гол үйл ажиллагаа, хүрсэн үр дүн”-ийн талаар тайлагнасан юм. Уулзалтад оролцож буй удирдах хорооны гишүүд Монгол Улсад маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж ирсэн бөгөөд ШХА-ийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөл бол хамгийн үр дүнтэй, хөдөө орон нутгийн малчин хүмүүсийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн, үндэсний үйлдвэрлэгчид болон төрийн байгууллагуудад хэрэгтэй маш хэрэгтэй системийг бий болгож чадсан гэдгийг онцолж байлаа.

Уулзалтын төсгөлд Удирдах хорооны гишүүд 2020 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, ямар ажлыг нь хэрхэн хийвэл зохих, юунд илүү анхаарвал төслийн хаалтын жил илүү үр дүнтэй байх талаар санал солилцсон юм.