МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, “Монгол нэхмэл” компаний захирал Р.Энхболд, Өвөрхангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Л.Жаргалбаатар нар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Бэлчээр ашиглагчдын холбооны үйл ажиллагаатай танилцлаа.
Тус сумын Бэлчээр ашиглагчдын холбоо өөрийн гэсэн ажлын байр болон малын тэжээлийн үйлдвэрлэл явуулах байртай болжээ. Үйлдвэрлэл эрхлэх боломжтой уг цехийн байр болон газрын асуудлыг Зүүнбаян –Улаан сумын ЗДТГ-аас шийдэж өгсөн юм байна.
Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой уг цех нь сумын хэмжээнд тэжээлийн үйлдвэрлэл явуулах бөгөөд нойтон сүрэл хэрчигч тоног төхөөрөмжийг тун удахгүй суурилуулах аж.
Дашрамд дуулгахад, Зүүнбаян-Улаан сумын Бэлчээр ашиглагчдын холбооноос Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах малчдын уулзалтыг товлоод байсан ч халдварт өвчин гарсан хэмээн хорио цээрийн дэглэмтэй байсан тул энэ удаад түр хойшлуулсан билээ.