“ULA+LIA” компанийн захирал Жон Хейтс МБАНХ-ны “Ногоон алт Дундын хоршоо”-ны Гүйцэтгэх захирал, С.Жамбалдоржтой уулзан ирэх онд хамтран ажиллах гэрээгээ дахин үргэлжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр анх 2017 онд “Ногоон алт-Дундын хоршоо”-той хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сард 400 кг торомны хайчилж самнасан ноолуур, ямааны нэгдүгээр зэргийн ноолуурыг худалдан авч АНУ-ын үйлдвэрлэгчдэд нийлүүлэн хамтран ажилласан билээ. Тэгвэл ирэх 2019 онд худалдан авах түүхий эдийг гарал үүсэл нь баталгаажсан байхад анхаарч, 600 кг болгон нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, аман гэрээг хийлээ.
Уулзалтын үеэр АНУ-ын зах зээлд түүхий эд гаргахад хамтран ажиллаж байгаад талууд харилцан талархал илэрхийлсэн юм.