Малчдын Ногоон-Алт дундын хоршооноос 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу НАМЭМ төсөл шинээр хэрэгжиж буй шинэ аймгуудын загвар сумдад “Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо байгуулах” ажлын хүрээнд зүүн аймгуудын загвар сумдад сургалт хийж байна. Сургалтын төлөвлөгөө ёсоор 06 сарын 24 нд Хэнтий аймгийн Норовлин суманд 180 гаруй малчдад сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар Улсын тэргүүний “Буян Ундрал” хоршооны даргаар 25 жил ажилласан гавъяат эдийн засагч Б.Авирмэд “Хөдөөгийн хөгжлийн хоршоог хөгжүүлэх, малчдын орлого нэмэгдүүлэх боломжууд” гэсэн сэдэвээр илтгэл тавьж, өөрийн хоршооны түүхэн замнал болон нэгдлийн үеийн хамтын хүчний туршлага дээр үндэслэж малчдад сургалт өглөө. Энэ сургалт нь малчдын болон орон нутгийн удирдлагын сонирхолыг маш их татаж байгаа нь харагдаж байлаа.
Тиймээс бүгд сумандаа загвар хоршоог үүсгэн байгуулж, сумаараа нэгдэж, хамтарч түүхий эдээ борлуулж, үйлдвэрлэл, үйлчилгээгээ хийх нь бидэнд хэрэгтэй юм гэж дуу нэгтэйгээр дэмжиж байлаа. Сум орон нутгийн удирдлагаас наадмын дараа 8 сараас сумаараа төлөвлөгөө гаргаж намар гэхэд хоршоогоо үүсгэн байгуулах эхний хуралаа хийх болохоо малчиддаа мэдэгдсэн бөгөөд ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.
Хэнтий аймгийн Норовлин сум энэ жилдээ багтаж малчдынхаа дийлэнхи хамарсан хоршоог жинхэнэ зарчмын дагуу байгуулж, аймгынхаа загвар хоршоог байгуулж чадна гэдэгт бидний зүгээс итгэлтэй байна.