card

Дундын санд шинээр элссэн БАХ-ийн гишүүдийн тоо 10.6 хувиар нэмэгджээ

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны /МБАНХ/ төв байранд 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлуудын нэгдсэн хурал боллоо. Хурлаар МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг 2019 оны үйл ажиллагааны нэгдсэн тайланг танилцуулж, тайлантай холбоотой санал дүгнэлт хэлэв.

Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ “МБАНХ нь 2019 онд НАМЭМ, ЕХ-ны STeP-EkoLAB, ФАО Нүүдэлч малчдын мэдээллийн сан, ИФАД-ыэ ЗЗББУХ, Бороо-Гоулд БОЯБДХ, ОУГЭ-ийн НЭС, НҮБ-ын ЭНШҮР, АХБ-ын Хотын хөгжил, МНАДХ WWF-TNC гэсэн төслүүдэд ажилласан байна. Эдгээр төслийн ажлуудын хүрээнд энэ онд 1СБАХ, 64 БАХ байгуулагдсан, 183 суманд 81,6 мянган малчин өрхийг хамарсан 1509 бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулагдлаа. Сургалтанд 30423 оролцогч хамрагдсанаас 23296 малчид, үүний 9314 буюу 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бэлчээрийн чиглэлийн сургалтад 2219 төрийн албан хаагч, 1065 ИТХ төлөөлөгч хамрагджээ.

БАХ-ийн Дундын сан нийт 254 тусгай тохируулгатай данстай болж, өмнөх оноос 9.6 хувиар нэмэгдсэн байна. Харин Дундын сангийн хуримтлал өмнөх оноос 10.7 хувиар өсч, малчдаас оруулсөн хөрөнгийн хэмжээ 5,9 хувь буюу 103 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Төсөл хэрэгжиж байгаа 18 аймгийн СБАХ бүхий 157 сумын 982 БАХ-ийн 29593 өрх Дундын сангаа бүрдүүлж, нийт хүүгийн ашиг 466.8 сая төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оныхоос 29.5 хувиар өссөн байна. 2019 онд Дундын санд шинээр элссэн БАХ-ийн гишүүдийн тоо өмнөх оныхоос 10.6 хувиар нэмэгджээ. Төсөлд шинээр хамрагдсан 7 аймгийн 35 сумын 135 БАХ-ийн 4626 гишүүд нийт 250.6 сая төгрөгийн Дундын сан бүрдүүлжээ. Нийт дүнгээрээ Дундын сангийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 361.3 сая төгрөг буюу 10.7 хувиар өссөн дүнтэй байна.

2019 онд нийт 33 Хадгаламж зээлийн хоршоо үүсгэн байгуулагдсаны 23 нь тусгай зөвшөөрлөө авч, 4 нь тусгай зөвшөөрлийн материалаа бүрдүүлсэн байна. ХЗХ-ний нийт гишүүдийн тоо 7069 болж, нийт актив нь 5,838.9 сая төгрөг болжээ. Нэг гишүүний хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ дундажаар 101.3 мянган төгрөг болж, нийт ХЗХ-ны хувь нийлүүлсэн хөрөнгө нь 640.0 сая төгрөг болжээ.

Түүхий эдийн хоршоод 2019 онд 64.6 тонн сарлагийн хөөвөр, 32.2 тонн тэмээний ноос, 999.19 тонн ноос, 28 тн ямааны ноолуур, 140.5 мянган толгой малыг үндэсний үйлдвэрүүдэд бэлтгэн нийлүүлсэн байна. Мөн 13.3 мянган ширхэг арьс шир болон цагаан идээ, тэжээл, арвай зэргийг бэлтгэн нийлүүлжээ.

“Малчдын Ногоон алт” Дундын хоршооны дотоодын зах зээлд түүхий эд бэлтгэн нийлүүлэх зуучлалын гэрээний тоо нэмэгдэж, Үндэсний 4 боловсруулах, үйлдвэр гадаадын 2 худалдан авагчтай 4 төрлийн түүхий эд, мал мах нийлүүлэх гэрээ байгууллаа. АБАХ, СБАХ-ны дэргэдэх 74 хоршоод 2019 онд 17.5 тэрбум төгрөгийн түүхий эдийн борлуулалт хийсэн нь өмнөх жилээс 6.7 тэрбум төгрөгөөр өссөн орлого юм.

RMTS системд одоогоор нийт 18 АБАХ, 158 сумын Бэлчээр ашиглагчдын холбоо, 1509 БАХ, 4 түүхий эдийн дундын хоршоо, 96 түүхий эдийн анхан шатны хоршооны бүртгэл мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн мах, ноос ноолуур, сүүний чиглэлийн 10 ААН, үйлдвэрийн бүртгэл үүссэн. Энэхүү системд 18 АБАХ, 30 СБАХ, 4 Дундын хоршоо, 40 гаруй түүхий эдийн анхан шатны хоршоод, 10 ААН-ийн ажилтан, албан тушаалтнууд хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч, системээр дамжуулан түүхий эд бүтээгдэхүүний худалдан авалт борлуулалтыг хийж байна.

НАМЭМ төслийн хувьд 2019 онд Загвар 29 сумын СБАХ, хоршоод “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгих тогтолцооны системээр дамжуулан нийт 2.5 тэрбум гаруй төгрөгийн түүхий эдийн худалдан авалтыг хийсэн байна” гэв.