ХААН банк малчид, хоршоод, боловсруулах үйлдвэрүүдэд зориулсан Ногоон санхүүжилт -ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хүрээнд Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ХААН банктай хамтран банкны орон нутгийн салбарын ажилтнуудад “Хариуцлагатай нүүдэлчид бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт” –ыг танилцуулах, Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хариуцлагажуулах, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд эдийн засгийн хөшүүргийг хэрэглээнд оруулах сургалтыг эхлүүллээ. Энэхүү сургалтаар ХААН банкны бүх орон нутгийн бүх салбаруудын удирдах албан тушаалтануудыг хамруулахаар төлөвлөн эхлүүллээ. 2024.1.20