Бэлчээр ба мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн сайд эвент
Бэлчээр ба мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг хүрээнд нийт 102 улс дэмжих бичгээ өгч, 465 дэмжигч байгууллага (international supporting group), 50 орчим хүнтэй 11 дэмжих бүлэг (global coordinating group), олон улсын гурван нарийн бичгийн дарга, харилцаа хамтын ажиллагааны ажилтан гээд нийт 30 орчим хүн өдөр тутамдаа, 400 орчим сайн хагас цагаар мэт сайн дураараа ажиллаж байна.
Энэ сайн дурын эвсэл нь эрүүл, бүтээмжит бэлчээр болон нүүдэлчин малчдын тогтвортой хөгжлийн талаарх олон нийтийн мэдлэг ухамсрыг дээшлүүлэх, дэлхий даяар тогтсон мэдлэгийн орхигдлыг бууруулахад оршино. Энэ үйл явц нь мал аж ахуйн салбарын чадавхыг дээшлүүлэх, энэ салбар дахь хариуцлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хүчин чармайлтаа чиглүүлэн ажиллаж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 16 дугаар бага хурлын үеэр дэд ажлын хэсгийн ахлагч нар болон нарийн бичгийн дарга нар хэлэлцүүлэг зохино байгуулж одоог хүртэл хийгдсэн ажил болоод цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцууллаа.