Төрийн банк “Тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих”-д манлайлан ажиллана
Төрийн банк нь ногоон хөгжлийг дэмжигч болсон төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай Тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бэхжүүлж шаардлагатай санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд санал болгох, тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Тэгвэл энэ удаа Тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих, бэлчээрийн даац болон байгалийн нөөцийн зүй зохистой менежментийг хэрэгжүүлэх, малчдад түшиглэсэн байгаль хамгаалах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Ц.Энхмөрөн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог төлөөлж Удирдах зөвлөлийн Дэд дарга Д.Булгамаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Талууд цаашид Тогтвортой хөдөө аж, ахуйтай холбоотой мэдээллийн баазын чанар хүртээмж сайжрах, хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартыг сурталчлан таниулах, байгальд ээлтэй ногоон санхүүжилтийг дэмжих хүрээнд дүн шинжилгээ хийх зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд буй.
Энэ нь Тогтвортой хөдөө аж ахуйг цогцлоох, нүүдэлчин өв соёлыг орчин үеийн байгальд ээлтэй техник технологиудтай уялдуулах, байгаль орчинд ээлтэй мал аж ахуйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон ажлын эхлэл болох юм.
Итгэл төгс Ногоон ирээдүй