Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт нь МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг үнэ цэнийг нэмэгдүүлж буй талаар сайд эвент зохион байгууллаа
хэлэлцүүлгийг Америкийн нэгдсэн улсын АНУ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамтай хамтран зохион байгууллаа
Тус арга хэмжээнд ХХААХҮЯ, БОУАӨЯ, АНУ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, COP17-ын ажлын хэсэг болон ХХААБ-ийн төлөөлөгчид оролцсон бөгөөд арга хэмжээг Др. У.Тунгалаг удирдан явууллаа.
Хэлэлцүүлгийн зорилго:
Мал аж ахуйн тогтвортой хөгжил тэр дундаа байгаль орчинд ээлтэй, эрсдэлд тэсвэртэй, мөшгөх боломжтой, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн бий болгоход төрийн бодлого болон бэлчээрийн сэргэх чадавхад суурилсан ашиглалт, Хариуцлагатай нүүдэлчин стандартын нэвтрүүлсэн туршлагаас хуваалцах.
АНУ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны шинжлэх ухааны доктор Дэвид Толедо "Бэлчээрийн менежментийн үндсэн ойлголт / Main Concept of Resilience-based Rangeland Management",
МБАНХ-ны Бэлчээрийн судалгаа, хөгжлийн хөтөлбөрийн захирал доктор Д.Булгамаа "Монголд STM хөгжүүлсэн туршлага / Development of STM in Mongolia: A Tool for Greening Approach",
ХХААХҮЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Э.Анар "Хүнс, Хөдөө Аж Ахуйн болон Хөнгөн Үйлдвэрлэлийн Салбар / Food, Agriculture and Light Industry Sector",
МБАНХ-ны Гүйцэтгэх захирал доктор Д.Бурмаа "STM зах зээлтэй хэрхэн холбогдсон талаар / How STM linked to premium market",
Олон улсын бэлчээрийн жилийн Нарийн бичгийн дарга дарга доктор Энрике Мичауд "Олон улсын орнууд бэлчээрийн жилийг хэрхэн дэмжиж буй талаар / International countries supporting the IYRP" зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.
Хуралд оролцсон олон улсын байгууллагууд болон хувийн хэвшил болон бүс нутгуудын төлөөллүүдэд Төрийн бодлогоор хэрхэн бэлчээрийн менежментийг тогтвортой байлгадаг талаар болон “Хариуцлагатай нүүдэлчин” бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартын хэрэгжилтийн талаар сонирхсон юм.