Бэлчээрийн менежментийг сайжруулахад бэлчээрийн мониторинг хөгжүүлсэн туршлага илтгэл тавилаа

Бэлчээрийн менежментийг сайжруулахад бэлчээрийн мониторинг хөгжүүлсэн туршлага илтгэл тавилаа 

Монгол оронд бэлчээрийн төлөв байдлын мониторинг үнэлгээний үндэсний 2 сүлжээ ажиллаж байна. Үүний нэг болох УЦУОСШХ, болон ГЗБГЗЗГ-ын энэхүү хоёр сүлжээ нь:

Бэлчээрийн экосистемийн үйл ажиллагаа, түүний өөрчлөлтийг бүсийн болон улсын хэмжээнд хянаж үнэлдэг бол Газрын харилцааны дэргэдэх фото мониторингийн сүлжээ нь бэлчээр ашиглалтын нөлөө, түүний дотор бэлчээр ашиглалтын нөлөөг хянаж үнэлж байна. Эдгээр мониторингийн мэдээлэл нь жил бүр шинэчлэгдэж мэдээллийн нэгдсэн санд хадгалагдах бөгөөд үүний үр дүнгээр бэлчээрийн гол хэрэглэгчид болох малчид болон малчдын бүлэг мөн орон нутгийн шийдвэр гаргагчдад хүргэдэг. Мониторинг үнэлгээний дүн мэдээлэл нь дараагийн жилийн суурь болохын зэрэгцээ малын гаралтай бүтээгдэхүүний чанар, үнэ ханш, зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл эрүүл, зөв ашиглалттай бэлчээрээс гаралтайг нь мөшгөх боломжтой болсон нь боловсруулах болон хэрэглэгчид өндөр үнээр авах сайн жишээ хэдийн бий болсон талаарх хуралд оролцогчдод хүргэсэн юм.