Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн стандартаар баталгаажсан бүтэгдэхүүний үзэсгэлэн
Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотноо 2024 оны 12-р сарын 02-оос 12-р сарын 13-ны хооронд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 16 дугаар бага хурал буюу COP16 зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү хуралд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Д.Бурмаа, МБАНХ-ны Бэлчээрийн судалгаа, хөгжлийн хөтөлбөрийн захирал Д.Булгамаа болон МБАНХ-н хяналт мониторинг хариуцсан мэргэжилтэн Ж.Цэрэндолгор нар оролцоод ирлээ.
Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотноо 2024 оны 12-р сарын 02-оос 12-р сарын 13-ны хооронд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 16 дугаар бага хурал буюу COP16 зохион байгуулагдлаа.
Энэ бага хуралд МБАНХ “Хариуцлагатай нүүдэлчид” Бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартыг нэвтрүүлсэн малчдын бэлтгэсэн түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаар “Green zone” хэсэгт үзэсгэлэнд оролцож Хүннү фейшн ХХК, Сноу Филдс ХХК, Жинст Мөрөн ХХК, Монпеллетс ХХК, Тод Оймс ХХК, Энару Биомедикал ХХК болон Хаадын Гэр ХХК нарын “Гарал үүсэл нь тодорхой, мөшгөх системт”-тэй бүтээгдэхүүнүүд Саудын Араб болон Олон улсын төлөөлөгчдөд хүрлээ. Эдгээр компаниуд нь олон улсад бараа бүтээгдэхүүнээ экспортолдог үндэсний томоохон байгууллагууд юм. Дашрамд дурдахад “Хариуцлагатай нүүдэлчид” Бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт нь 2020 онд батлагдсан. Энэхүү стандарт нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж, тавлаг байдлыг хангах, байгаль орчин, бэлчээр, тэжээл, усны хангамжийг зөв зохистой ашиглах, малын үржүүлэг селекц, тэжээллэг, арчилгаа, маллагаа
зэрэг мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих зохистой дадлыг нэвтрүүлэх зорилготой. Уг стандартыг тогтвортой, хариуцлагатай Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч этгээд, сум, баг, малчдын бүлэг, хоршоо, сургалт болон тохирлын үнэлгээний байгууллагууд мөрдөх юм. Ингэснээр стандартын дагуу үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний гарал үүслийг цахим системд бүртгүүлж баталгаажуулсан гэдгийг нь QR буюу бар кодыг уншуулснаар мэдэх боломжтой.