Гишүүнээр элсэх
Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо /цаашид холбоо гэх/-оос гишүүнчлэл, гишүүнчлэлийн ангилал, гишүүний бүртгэл, гишүүний татвартай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Гишүүн
2.1. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр элссэн, холбогдох хуулийн дагуу байгуулагдсан дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, хоршоо, хамт олон, бэлчээр ашиглагчдын хэсэг, иргэн байна.
2.2. Холбоонд гишүүнчлэлийн татвараа төлдөг аж ахуйн нэгж, байгууллага, хоршоо, бэлчээр ашиглагчдын хэсэг, иргэнийг Холбооны гишүүн; салбар холбоонд гишүүнчлэлийн татвараа төлдөг аж ахуйн нэгж, байгууллага, хоршоо, бэлчээр ашиглагчдын хэсэг, иргэнийг салбар холбооны гишүүн гэнэ.
Гишүүнчлэлийн ангилал
Гишүүд болон шинээр элсэж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн гишүүний ангилалаа өөрөө сонгоно.
- 3.1. Хүндэт гишүүн
- 3.2. Оюутан гишүүн
- 3.3. Үндсэн гишүүн
- 3.4. Дэмжигч гишүүн
3.1. Хүндэт гишүүнд холбооны үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд үлэмж хэмжээний үүрэг гүйцэтгэсэн буюу Холбооны эрх ашгийг тууштай хамгаалагч гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байна. Хүндэт гишүүн татвар төлөхгүй байж болно.
3.2. Оюутан гишүүнд их дээд сургуулийн баклавр, магистр, докторын зэрэгт суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд гишүүнчлэлийн хураамж нэг жилийн 20,000₮ хүртэл байна.
3.3. Үндсэн гишүүн буюу байгууллагын гишүүнчлэл, гишүүнчлэлийн хураамж 1,000,000₮ (нэг сая төгрөг) байна. Үндсэн гишүүдэд дараах байгууллагуудад хамруулна:
- 3.3.1. Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо (салбар холбоо)
- 3.3.2. Дундын хоршоо, Хадгаламж зээлийн хоршоод
- 3.3.3. Холбооны гишүүнчлэлийг журам, дүрмийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрсөн хамт олон, БАХ, бүлэг, нөхөрлөл, аж ахуйн нэгж (хоршоо, фермер), байгууллага, гадаадын байгууллага байна.
3.4. Дэмжигч гишүүн нь холбооны гишүүнчлэлийн журам, дүрмийг хүлээн зөвшөөрсөн судлаачид болон иргэд, хувь хүн байх ба гишүүнчлэлийн жилийн хураамж 50,000₮ (тавин мянган төгрөг) хүртэл байна.
Гишүүний бүртгэл
4.1. Гишүүний бүртгэл цахимаар хийгдэх бөгөөд шаардлагатай бол анкетыг Холбооны вэб дээрээс татаж авч бөглөж болно.
4.2. Гишүүний ангилалын дагуу жилийн татвар төлнө. Дансны дугаар: 5021629063, ХААН банк, МБАНХ ТББ
4.3. Гишүүний мэдээлэл болон жилийн татвар төлсөн баримтын хамт холбоо болон салбар холбоонд өгнө. Эсвэл онлайнаар бөглөнө.
4.4. Холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр Холбооны Гишүүний гэрчилгээ олгож болно.
4.5. Гишүүний бүртгэл, гишүүнчлэлтэй холбогдох асуудлыг холбооны Гүйцэтгэх алба хариуцна.
4.6. Гишүүний ангилалын дагуу Холбооноос авах үйлчилгээний хүснэгтийг авч, авсан үйлчилгээн дээрээ хяналттай ажиллана.
4.7. Холбооны гишүүний хувьд Холбооны үйл ажиллагаанд өөрийн идэвхитэй оролцоогоо бий болгож хамтран ажиллана.
4.8. Холбоонд хандсан болон төр, засагт уламжлах аливаа санал хүсэлт, шүүмжлэлээ бичгээр өгнө.
4.9. МБАНХ ТББ дэргэдэх Ногоон Алт Финанс ХЗХ-д гишүүнээр элсэх бол МБАНХ ТББ-ын дэмжигч гишүүнээр давхар бүртгүүлэх ба МБАНХ-ын гишүүний татвараас чөлөөлөгдөнө.
(Бүртгэлийн хамтран ажиллах чиглэл гэсэн асуултанд Ногоон Алт финанс ХЗХ гишүүнээр элсэх гэж хариулна.)
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гишүүн болсноор гишүүн бүрт бий болох давуу талууд
- Бэлчээрийн менежментийн чиглэлээр дотоод болон гадаадын шинжлэх ухааны өгүүллэг, гарын авлагуудыг унших, татаж авах боломж бүрдэнэ
- Жил бүрийн зохион байгуулагддаг “Бэлчээрийн Үндэсний Форум”- д хөнгөлөлттэй оролцох
- Монголын бэлчээр ашиглалтын орчны талаарх мэдээ, мэдээлэлийг хамгийн түрүүнд авах мөн түүнд оролцох боломж нээгдэнэ.
- www.greenmongolia.mn вэб хуудсанд байрлах гишүүдийн нэгдсэн электрон лавлахад байгууллага болон үйл ажиллагааны мэдээлэлийг оруулах.
- МБАНХ-ны орон нутаг дахь 21 аймгийн салбар холбоо, хоршоо, сумдын холбоо, хоршоодоор дамжуулан үйл ажиллагаандаа ашигтай харилцаа үүсгэх.
- МБАНХ-ны гадаад улс орнуудтай тогтоосон холбоо харилцааг ашиглан төрөл бvрийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
- МБАНХ-оос эрхлэн гаргадаг бизнесийн сvvлийн vеийн мэдээ, мэдээлэл, сонин сэтгүүл, цахим мэдээ зэргийг үнэ төлбөргүй хvлээн авна.
- МБАНХ-ны гишvvдэд vзvvлдэг аливаа хөнгөлөлтvvдийг эдлэх, бизнес саналууд, хамтран ажиллах саналуудыг авах боломжтой.
- МБАНХ-ны вебсайт болон холбооны facebook хуудсаар єєрийн байгууллагын бvтээгдэхvvн, vйлчилгээ, бизнес санал, тєрєл бvрийн promotion-уудыг сурталчлуулах боломжоор хангагдана.
- МБАНХ-ны гишүүний ангилалтай логог өөрийн вебсайт болон албан бланк, нэрийн хуудсан дээрээ байрлуулах эрхтэй.
- МБАНХ-ны дэргэдэх салбарчилсан Зөвлөлvvдэд орж, үйл ажиллагаа эрхлэхэд учирч буй хvндрэл бэрхшээлээ шийдвэрлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой.
- Бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, үүлдэр угсаа, мал аж ахуйн бүтээгдэхүүний маркетингийн чиглэлээр дотоод, гадаадын зөвлөхүүдийг авч ажиллуулах боломжтой
Холбооноос бүх гишүүд дараахь үйлчилгээнүүдэд хөнгөлөлт эдлэх буюу үнэгүй үйлчилгээ үзүүлнэ
№ |
Үзүүлэх үйлчилгээ |
Гишүүнчлэлийн ангилал |
|||
Хүндэт |
Оюутан |
Үндсэн |
Дэмжигч |
||
1 |
Малчид, Малчдын байгууллагын эрх зүйн орчин, бүтэц, тогтолцооны чиглэлээр |
50% |
|||
Гарын авлага бэлтгэж өгөх |
үнэгүй |
50% |
50% |
үнэгүй |
|
Зөвлөгөө өгөх |
үнэгүй |
үнэгүй |
үнэгүй |
30% |
|
Урт, богино хугацааны сургалт явуулах |
50% |
50% |
30% |
30% |
|
Мэргэжлийн байгууллага, судлаачидтай холбож өгөх |
үнэгүй |
үнэгүй |
үнэгүй |
үнэгүй |
|
2 |
Бэлчээрийн менежментийн чиглэлээр |
10% |
|||
Гарын авлага бэлтгэж өгөх |
үнэгүй |
50% |
10% |
үнэгүй |
|
Зөвлөгөө өгөх |
үнэгүй |
үнэгүй |
үнэгүй |
30% |
|
Урт, богино хугацааны сургалт явуулах |
50% |
50% |
30% |
30% |
|
Төлөвлөгөө боловсруулах |
50% |
50% |
30% |
30% |
|
ESD тодоройлох |
50% |
50% |
30% |
30% |
|
Төлөв байдал өөрчлөлтийн загвар |
50% |
50% |
30% |
30% |
|
3 |
Бэлчээрийн мониторинг хийх |
50% |
50% |
30% |
30% |
Даац тодорхойлох |
50% |
50% |
30% |
30% |
|
Оготнотой тэмцэх |
50% |
50% |
30% |
үнэгүй |
|
Мэргэжлийн байгууллага, судлаачидтай холбож өгөх |
үнэгүй |
үнэгүй |
үнэгүй |
үнэгүй |
|
4 |
Хоршооны чиглэлээр |
10% |
|||
Гарын авлага бэлтгэж өгөх |
үнэгүй |
50% |
10% |
үнэгүй |
|
Зөвлөгөө өгөх |
үнэгүй |
үнэгүй |
үнэгүй |
20% |
|
Урт, богино хугацааны сургалт явуулах |
80% |
60% |
20% |
30% |
|
Дотоод аудит |
80% |
60% |
20% |
20% |
|
5 |
Маркетингийн зөвлөгөө |
80% |
60% |
20% |
20% |
6 |
Санхүү ня-бо бүртгэл зөвлөгөө |
80% |
60% |
20% |
30% |
7 |
Дундын сангийн менежмент |
50% |
50% |
30% |
50% |
Гишүүнд олгох шагнал урамшуулал
Холбооны үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан гишүүний амжилтыг нь үнэлж Төр засгийн шагналд тодорхойлно.
Төр засгийн шагналд тодорхойлох болзолыг Холбооны Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Бэлчээрийн менежмент, малчид, малчдын байгууллагын хөгжлийн чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж, холбооны үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан гишүүнд Холбооны шагнал урамшууллыг олгоно.
Холбооны шагналын төрөл болон болзолыг Холбооны Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.