Шинэ мэдээ
Шинэ
2026-11-05
Бэлчээрийн засаглал, нүүдэл хөдөлгөөн ба мал аж ахуйн асуудлаарх Дэлхийн бодлогын хэлэлцүүлэг гурван өдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026-11-05
Ази, Африк, Европын улс орнуудын нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл, төрийн байгууллагын төлөөлөгчид, судлаачид болон иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Улаанбаатар хотноо цугларч, малчдын эрх, нүүдэл хөдөлгөөн болон тэсвэртэй бэлчээрийн талаарх туршлагаа солилцож, хамтын шийдлүүдийг хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
2026-11-03
"ТАЛУУДЫН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН БЭЛЧЭЭРИЙН ЗАСАГЛАЛЫГ ШИНЭЧЛЭХ НЬ" СЭДВИЙН ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-03
2026 оны 06 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд үргэлжилсэн энэхүү зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас гадна Төв Ази, Өмнөд Ази, Зүүн Африк, Баруун Африк, Европ, Ойрхи Дорнод ба Хойд Африкийн бүс нутгуудын 16 орны төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, малчдын төлөөлөл оролцсон байна. Энэ өдрүүдэд гурван тивийн бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл Улаанбаатар хотноо хуран чуулж, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, хүртээмжтэй, олон талт оролцоотой тогтвортой бэлчээрийн менежментийн талаар сайн туршлагаа хуваалцан, малчдыг бэлчээрийн гол хамгаалагчид, хүнсний тогтолцооны чухал оролцогчид бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон биологийн олон янз байдлыг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байгааг нотлох, бүс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцлоо.
Дэлгэрэнгүй
Шинэ
2026-06-07
Малчдын мэдлэг, хамтын ажиллагааг бэхжүүлэх сургалтууд зохион байгуулагдаж байна
2026-06-07
2026-06-07
Малчдын мэдлэг, хамтын ажиллагааг бэхжүүлэх сургалтууд зохион байгуулагдаж байна
2026-06-07
Сургалтаар дамжуулан малчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна орон нутгийн хамтын байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, малчдын оролцоо, хамтын шийдвэр гаргалтыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
2026-06-07
Мал аж ахуйн тогтвортой хөгжил, түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэл хөгжүүлж байна
2026-06-07
Хамтын ажиллагааны хүрээнд малчдыг зохион байгуулалтад оруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, чанартай түүхий эд бэлтгэх технологи, стандарт нэвтрүүлэх, малчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон талт ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Дэлгэрэнгүй
Шинэ
2026-06-07
Сарлагийн хөөвөр, тэмээний ноосны чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр малчдад практик сургалт зохион байгуулж байна
2026-06-07
Малчдад сарлаг, торомыг зовоохгүйгээр, тавлаг байдлыг ханган стандартын дагуу самнах арга технологи, түүхий эдийн чанарын ангилан ялгалт хийх, үнэ цэнийг нэмэгдүүлэх, сав баглаа боодол, хадгалалт, тээвэрлэлтийг стандартын шаардлагад нийцүүлэн хийх талаар онол, практик хосолсон мэдлэг олгож байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
2026-05-22
МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ ҮРЖҮҮЛЭГ, БЭЛЧЭЭРИЙН ЧИГЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
2026-05-22
Санамж бичигт Монголын мал зүйч, үржүүлэгчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Г.Дээшин, Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нар гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (IYRP2026), НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар Бага хурал (COP17)-ын хүрээнд энэ оны 6-р сард Монгол улсад "Олон улсын бодлогын хэлэлцүүлэг" зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор Улаанбаатар хот болон Төв аймгийн Борнуур суманд ажиллаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
2026-02-05
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
2026-02-05
Энэ жилийг олон улсын хэмжээнд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгон тэмдэглэж байна. Өнөөдөр Чингис хаан үндэсний музейд Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
Уулзалтад Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг оролцсон ба аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, малчдын бэлчээр ашиглагчдын хэсгүүдийг чадавхийг бэхжүүлэх, бэлчээр ашиглах урт хугацааны гэрээ байгуулах, гэрээний бүртгэлийн асуудлыг сайжруулах, шинэ хуулийн орчинд нийцүүлэх, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн дэмжлэгийг мэргэжлийн холбоодод чиглүүлэх зэрэг асуудлаар саналаа илэрхийллээ.
Дэлгэрэнгүй



