Түүхэн товчоо

  1. 2015 оны 02-р сарын 18. Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо (МБАНХ) орон нутгийн малчдын байгууллага (бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг, сум, аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо)-ын санал санаачлагаар байгуулагдав.
  2. 2015 оны 03-р сарын 01. Францын Хил хязгааргүй малын эмч нар ба Агрономичид байгууллагын Тогтвортой ноолуур төслийг Баянхонгор аймгийн 5 суманд хэрэгжүүлэх гэрээг байгуулав. Хугацаа 03.01-2016.11.30
  3. 2015 оны 06 сарын 30. Баян Айраг Эксплорэйшн ХХК-ны “Байгаль орчны нөхцөл байдлын үнэлгээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн хариуцлагатай уул уурхай” төсөл. Хугацаа 2015.06.30-2015.11.30
  4. 2015 оны 07 сарын 18. Монгол сарлаг фестивалийг Архангай аймгийн тариат суманд зохион байгуулав.
  5. 2015 он. Жерри Л.Холечек, Рэкс Д.Пиепер, Карлтон Х.Хербел нарын “Бэлчээрийн менежмент, үндсэн зарчмууд ба туршлагууд” сурах бичгийг орчуулав.
  6. 2015 он. “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” аргачлал, журам батлагдав.
  7. 2016 он. Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод аймгийн 12 суманд “Бэлчээр ашиглагчдын хэсгийн (БАХ) туршлагыг нэвтрүүлэх” Швейцарын хөгжлийн агентлагын Ногоон-Алт  төслийг хэрэгжүүлэх гэрээг жилийн хугацаатай байгуулав.
  8. 2016 он. НҮБХХ-ийн МОН-301 буюу Баруун бүсийн газрын доройтлыг бууруулах төслийг хэрэгжүүлэв. “Ховд аймгийн Дарви, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Дөрвөлжин сумдын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжих замаар Дарви сумын Мөрөн, Бөхмөрөн сумын Хар-Алтат, Дөрвөлжин сумын Цогт багуудын бэлчээрийн доройтлыг бууруулах орон нутгийн чадавхийг нэмэгдүүлэх”
  9. 2016 он. АНУ-ын МСС-ын санхүүжилттэй “Хот орчмын бэлчээрийн сэргэх чадавхийн судалгаа”-ны төсөл. АНУ-ын Хорнадогийн Эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран “Хот орчмын бэлчээр” төслийн судалгааны ажлыг гурван үе шаттайгаар явуулж нийт 18 судлаач хамрагдлаа. Хот орчмын бэлчээрийн мониторингийн ургац, ургамлын бүрхэц тодорхойлох ажлыг АНУ-ын Хорнада Эрдэм шинжилгээний байгууллагын судлаач Жастин Ванзий удирдан явууллаа.
  10. 2016 он. Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан /2014 оны мэдээнд үндэслэн боловсруулав.
  11. 2016 оны 07-р сарын 16-22. Канад. Бэлчээрийн олон улсын 10 дахь удаагийн конгрест оролцов.
  12. 2017 оны 01 сарын 01. Швейцарын хөгжлийн агентлагын Ногоон Алт-Малын эрүүл мэнд төслийн “Малчдын хэсэг бүлэг (БАХ) болон Бэлчээр ашиглах гэрээний (БАГ) туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх” хэсгийг хэрэгжүүлэх гэрээг 2017.01.01-2020.12.30 хугацаатай байгуулав.
  13. 2017 он. Холбооны бүтцэд байдаг ”Ногоо-Алт консалтинг” компаны Газрын нөхөн сэргээлтийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авлаа.
  14. 2017 он. Үндэсний хэмжээнд 18 аймгийн Засаг даргатай малчдын хэсэг бүлэгт тулгуурласан бэлчээрийн менежментийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээнд 2017-2020 онуудад бэлчээрийн доройтлыг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд судалгаа хийх, малчдын хэсэг бүлэг, хоршоо, холбоодыг хамтран хөгжүүлэх зэрэг заалтууд тусгагдсан.
  15. 2017 он. НҮБ-ийн ХХААБ-аас зарласан “Нүүдэлч малчдын мэдээлийн сан ” бүрдүүлэх хоёр шатны мэдээлэл цуглуулах төслийг хэрэгжүүлэв. Энэхүү төслийг 18 салбар холбоодоороо дамжуулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн. Төслийн зорилго Нүүдэлч малчдын санал, эрэлт хэрэгцээг төрийн бодлого шийдвэрт тусгах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор малчдын өөрсдийн оролцоонд түшиглэсэн мэдээлэл цуглуулах, сан бүрдүүлэх, бодлого боловсруулагчдыг баримт нотолгоо бүхий мэдээллээр хангахад иргэний нийгмийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн.
  16. 2017 он. Монгол орны бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд зурагт катологи хэвлэгдэв.
  17. 2017 оны 08-р сарын 10-11. Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болсон “МОНГОЛ САРЛАГ” Фестивалийг Ихтамир суманд зохион байгуулав .
  18. 2017 он. Тэмээний ноосыг зөв бэлтгэж, ашиг орлогоо нэмэгдүүлэх тухай гарын авлага.
  19. 2017 оны 09-р сарын 27-28. Анх удаа Монгол орны бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, зохицуулалт, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үндсэн чиглэлээр салбарын мэргэжилтнүүд болон ашиглагчид нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилго бүхий “Монгол орны Бэлчээрийн үндэсний форум” –ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Төрийн болон төрийн бус, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувийн хэвшлийн болон малчдын 250 гаруй төлөөллийг нэг дор цуглуулсан чуулганыг анх удаа Монгол улсад амжилттай зохион байгуулсан.
  20. 2017 он. Ногоон-Алт финанс ХЗХ, Малчдын Ногоон-Алт дундын хоршоо байгуулагдав.
  21. 2017 он. Биологийн төрөл зүйлийг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийг малчдын оролцоонд суурилсан бэлчээрийн зохистой ашиглалттай нягт холбох, малчдын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, малчдын байгууллагыг бэхжүүлэх замаар нөхөн сэргээх, сайжруулах арга хэмжээний үр дүн, тогтвортой байдлыг хангах арга барилыг уул уурхайн Баян Айраг болон Бороо Гоулд зэрэг компаниудтай хамтран нэвтрүүлэхээр ажиллаж байна.
  22. 2018 он. Олон улсын Газрын Эвслийн (ILC) гишүүнээр элсэн оров.
  23. 2018 оны 04-р сарын 30. ХХААХҮЯ-ны Отрын бүс нутгийн захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулж судалгааны төслийг эхлүүлэв.
  24. 2018 оны 05-р сарын 10. ХХААХҮЯ-тай хамтран “Мал аж ахуйн тогтвортой хөгжил 2018” малчдын улсын зөвлөгөөн-ийг Төрийн ордноо амжилттай зохион байгуулав.
  25. 2018 оны 05 сарын 11-15. МБАНХ, ХХААХҮЯ-тай хамтран Даян дэлхийн тогтвотой мал аж ахуйн хөтөлбөрийн 8 дахь удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулав.
  26. 2018 оны 05-р сарын 29. Исланд дахь НҮБ-ын Их сургуулийн дэргэдэх “Газрын доройтлыг бууруулах нь” хөтөлбөртэй хамтран газар, байгалийн нөөцийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан “Байгалийн нөөцийн менежмент: Мэдээлэл боловсруулах, үр дүнг тайлагнах, ашиглах ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
  27. 2018 оны 07-р сарын 08-10. Японы Саппоро хотноо Хоккайдогийн их сургууль дээр зохион байгуулагдсан “Бэлчээрийн менежментийн бага хурал”-д оролцов.
  28. 2018 оны 07-р сарын 19. Бэлчээр ашиглагчдын холбоодын удирдлагын уулзалт, зөвлөгөөн, “Сарлаг фестиваль 2018”-ийг зохион байгуулав. (Хөвсгөл аймаг Хатгал тосгон)
  29. 2018 оны 07-р сарын Олон улсын Газрын Эвслийн (ILC) гишүүн орнууд Бүгд Найрамдах Индонез улсын Бандунг хотод зохион байгуулсан “Дэлхийн Газрын Форумд” оролцов. Африк, Ази, Европ, Ойрх Дорнод, Хойд Америк, Латин Америк, Карибын орнуудын төлөөлөл болох 77 орны 250 гаруй иргэний нийгмийн болон олон талт үйл ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцсон.
  30. 2018 он. “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, Эко тэмдэг” төслийг Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоo (МБАНХ),  Хил Хязгааргүй Малын Эмч Нар ба Агрономчид Нийгэмлэг (AVSF), Монголын Ноос Ноолуурын Холбоо (МННХ), Тогтвортой Хэрэглээ, Үйлдвэрлэлийн  Хамтын Ажиллагааны Төв (GGMBH), Монголын Байгаль Орчин Аюулгүй Байдлын Төв (CSCP), Монголын Банкуудын Холбоо (MBA) хамтран хэрэгжүүлж байна.  2018-2021 он хүртэл нийт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг Европын Холбооноос санхүүжүүлсэн.
  31. 2018 он. Түүхий эдийн мөшгих тогтолцооны RMTS системийг нэвтрүүлж эхэллээ.
  32. 2018 он. Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, ШХА-ийн НАМЭМ төсөл, МБАНХ хамтран Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Уг тэтгэлгийн хүрээнд бэлчээрийн чиглэлийн нийт 19 төслийг санхүүжүүлэхээр шалгаруулсан. Уг төслүүд нь зорилтот аймаг сумдад бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулах, хөгжүүлэх, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, журам боловсруулж хэрэгжүүлэх, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах зэрэг ажлыг дэмжих чиглэлээр хэрэгжсэн.
  33. 2018 оны 10 сарын 31. Монгол орны бэлчээрийн үндэсний хоёрдугаар форумыг зохион байгуулав.
  34. 2018 оны 12-р сарын 04. IFAD буюу Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн дэмжлэгтэйгээр “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.  ХХААХҮЯ-наас 6 аймагт хэрэгжүүлж буй “Зах зээл зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтээр хийгдэж байгаа  (БАМБ)-ийг бэхжүүлэх, чадавхижуулах төслийг  Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-уудын түншлэл хэрэгжүүлж байна.
  35. 2018 оны 12-р сарын 8-11. Киргиз улсын төлөөлөгчдийг хүлээн авлаа.
  36. 2019 оны 2-р сарын 1. “Ногоон Бэлчээр” малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төслийг Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг Хасбанктай байгуулав.
  37. 2019 оны 05-р сарын 7. Улсын Их Хурал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Үндэсний хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудаас гадна 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн удирдах газрын дарга, нар болон малчид, тариаланчдын төлөөлөл нийт 850 гаруй хүн оролцсон.
  38. 2019 оны 06-р сарын 06. Мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчилгээ авлаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны А/192 шийдвэр.
  39. 2019 оны 08-р сарын 11. Монгол орны бэлчээрийн үндэсний “Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” сэдэвт гуравдугаар форумыг Ховд хотод зохион байгуулав.
  40. 2019 оны 08-р сарын 17-18. Хариуцлагатай тогтвортой сарлагийн аж ахуйг хөгжүүлэх  аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ  болгох  “МОНГОЛ САРЛАГ” Фестивалийг Архангай аймгийн Ихтамир суманд зохион байгуулав.