“Малын чанар сайжруулах, генетик нөөцийг хамгаалах” төсөл 4 аймгийн 13 суманд хэрэгжинэ
“Малын чанар сайжруулах, генетик нөөцийг хамгаалах” төсөл 4 аймгийн 13 суманд хэрэгжинэ

НҮБ-ын “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслөөс зарласан “Малын чанар сайжруулах, генетик нөөцийг хамгаалах” төслийн сонгон шалгаруулалтад Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон “Тогтвортой хөдөө аж ахуйн судалгаа, хөгжлийн төв” ТББ –ийн түншлэлийн санал шалгарлаа.

Төсөл нь Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал, Говь-Алтай аймгийн Чандмань, Цогт, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баацагаан, Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст суманд хэрэгжих юм.

Төслийн хүрээнд сонгогдсон аймаг сумдад малын чанар сайжруулах, генетик нөөцийг хамгаалах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг хариуцан ажиллана.

МБАНХ-нд өнөөдөр /2019.12.16/түншлэлийн багийн  анхдугаар уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо , “Тогтвортой хөдөө аж ахуйн судалгаа, хөгжлийн төв” ТББ-ын төлөөлөл болон МУ-ын зөвлөх малзүйч Б.Мандах, МУ-ын Зөвлөх малзүйч Ч.Арилдий нар оролцож, төслийн хүрээнд хэрхэн ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *