Хадгаламж зээлийн хоршоо байгуулах амархан уу
Хадгаламж зээлийн хоршоо байгуулах амархан уу

Хадгаламж зээлийн хоршоо байгуулах амархан уу

Аливаа зүйлийг санаачлах, байгуулах, үйл ажиллагаа эхлэх бол амархан байдаг. Харин   ажиллуулах, хөгжил дэвшилд хүрэх тогтворжихад олон олон сорилт ирдэг. Байгууллагын л адил хамтын ажиллагааны үе шат буюу  дараахь төлөвшлийн  процессыг даван туулж л байж хөгжиж дэвжиж хамтран ажиллаж үр шимийг хүртэж хойч үеийнхэндээ сайхан ажиллаж амьдрах суурийг зөв тавьж өгч чадна.

  1. Санаачилгын үе буюу байгуулагдахаас өмнө идэвхижлийн үе
  2. Үүсгэн байгуулалтын үе
  3. Үйл ажиллагааны эхлэлийн үе
  4. ЗӨРЧИЛДӨӨНИЙ ҮЕ
  5. Тогтворжилт, төлөвшлийн үе
  6. Хөгжлийн үе

 

НЭГ: ҮҮСГЭН БАЙГУУЛЖ ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОХ

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагч 20-оос доошгүй хүмүүс нэгдэж хуульд нийцүүлсэн “Хадгаламж, зээлийн хоршоо”-ны дүрмийн төслийг боловсруулаад, хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчид хоршоо байгуулахад оруулахаар тохирсон нийт хувь хөрөнгийн 30-аас дээш хувийг бэлнээр төвлөрүүлээд л үүсгэн байгуулах анхны хурлаа хийгээд холбогдох материалыг бүрдүүлж  харьяа “Оюуны өмч улсын бүртгэлийн газар”-д хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

Хуулийн этгээдийг бүртгүүлэхэд бүрдүүлэх  баримт бичиг ба дараалал:

  БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ ЗӨВЛӨМЖ
1 Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт/500 төгрөг Улсын бүртгэлийн газрын холбогдох дансанд тушаана/ Үүсгэн байгуулагч эсвэл итгэмжлэгдсэн хүн иргэний үнэмлэхтэй /хуулбар байж болно/ ирж, Улсын бүртгэгчээс нэрийн баталгаажуулалтын хуудас авна. Банкинд мөнгө тушаасан баримттай ирэх эсвэл дурын банкны VISA картыг нэр олгох цонхонд уншуулж төлөх боломжтой.
2 Улсын тэмдэгтийн хураамж  төлсөн баримт /44000 төгрөг Улсын бүртгэлийн газрын холбогдох дансанд тушаана/ Эдгээр дансанд хураамж тушаасан баримтаа авч ирэх, эсхүл бүртгэл хийлгэх үедээ дурын банкны VISA карт уншуулан төлөх боломжтой.
3 УБ-03 маягтыг бөглөх /1хувь/ burtgel.gov.mn/service/  хаягаас татаж авах эсвэл улсын бүртгэгчээс авч бөглөх боломжтой.
4 Хоршооны хувь хөрөнгийг нотолсон баримт /1хувь/ Үүсгэн байгуулагч гишүүд (20-оос дээш тооны) банкинд данс нээлгэж, хоршоонд нийлүүлсэн хөрөнгийг байршуулсан баримтаа авч ирэх.  (ХЗХ-ны тухай хуулийн 5.2.3.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагч хоршоо байгуулахад оруулахаар тохирсон нийт хувь хөрөнгийн 30-аас дээш хувийг бэлнээр төвлөрүүлсэн байх)
5 Үүсгэн байгуулагч бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл
/1 хувь/
Үүсгэн байгуулах хуралд бүх гишүүд оролцож, дараах асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гарган, гарын үсэг зурна.

  • хоршоог үүсгэн байгуулах эсэх;
  • хоршооны дүрмийн төсөл;

хоршооны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох.

Хурлын явцад тэмдэглэл хөтлөх бөгөөд хурал удирдсан дарга, бүх гишүүд гарын үсэг зурна.
Тэмдэглэлд дор дурдсан зүйлийг тусгасан байна:

  • хуралдсан он, сар, өдөр, газар;
  • үүсгэн байгуулагчдын овог, нэр;
  • хурлаар хэлэлцсэн асуудал, гарсан санал, дэмжсэн саналын хувь, гарсан шийдвэр.
6 Тэргүүлэгчдийн зөвлөлийн  гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл    /1,1  хувь/ Тогтоол, тэмдэглэлд тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдээс Зөвлөлийн дарга /хоршооны дарга/ сонгож гишүүд гарын үсэг зурсан байна.
7 Дүрэм /2 хувь/ Дүрэм нь түүний үйл ажиллагааг зохицуулах үндсэн баримт бичиг бөгөөд “Хадгаламж, зээлийн хоршооны тухай” хуулийн 9.1.1-9.1.21-т заасан зүйлсийг заавал тусгана.
8 Иргэний үнэмлэхийн хуулбар /1 хувь/ Үүсгэн байгуулагч гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар  /нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй/
9 Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт. /1 хувь/ Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эсхүл түрээсийн гэрээний хуулбар. Аль нэг үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх бол иргэний үнэмлэхийн хуулбар.

 

ХОЁР: ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ

Хадгаламж зээлийн хоршоо байгуулан ажиллуулах бизнес төлөвлөгөөгөө боловсруулан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Санхүүгийн Зохицуулах хороо / цаашид ХОРОО гэх/ноос ХАДГАЛАМЖ-ЗЭЭЛИЙН үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авна.

Хорооны 2018 оны 6 сарын 29 –ны өдрийн 245 тоот тогтоолоор батлагдсан “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага” (цаашид нөхцөл шаардлага гэх) –ын дагуу холбогдох бичиг баримтыг шаардлагын дагуу бүрдүүлнэ.

Тухайн Хадгаламж зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөл нь тухайн хадгаламж, зээлийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээс хойш ажлын 30 өдөрт хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, шаардлагыг хангасан болохыг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлж Санхүүгийн Зохицуулах Хороонд ирүүлнэ:

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”

Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн ХЗХ нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:

  1. Хадгаламж. зээлийн хоршооны тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдсан байх;
  2. Хадгаламж. зээлийн хоршооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.19 дүгээр зүйлийн 19.1, 19.2. 19.3-т заасан нөхцөл. шаардлагыг хангасан байх;
  3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр
  4. зүйлийн 11.1.6-д заасан нөхцөл, шаардлагад нийцсэн байх;
  5. ХЗХ-ны үүсгэн байгуулагч гишүүдийн оруулж буй хувь хөрөнгө нь тухайн иргэн. аж ахуйн нэгжийн хууль ёсны үйл ажиллагаанаас бий болсон орлого байх.

Тусгай зөвшөөрөл хүссэн ХЗХ нь дараах баримт бичгийг бүрдуүлж. Хороонд ирүүлнэ:

  1. тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг;
  2. энэхүү нөхцөл, шаардлагын 1 дүгээр хавсралтын дагуу гаргасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  3. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  4. ХЗХ-г үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, шийдвэр үүсгэн байгуулагчдын ирцийн бүртгэлийг хуралд оролцсон гишүүдийн гарын үсгээр баталгаажуулсан байх;
  5. ХЗХ-ны үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээ /үүсгэн байгуулагчдын гарын үсгээр баталгаажуулсан байх/;
  6. ХЗХ-ны дүрэм;
  7. бүх гишүүдийн хурлаар баталсан тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл.зээлийн хорооны ажиллах журам. журмыг баталсан хурлын тэмдэглэл, шийдвэр:
  8. тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар баталсан хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны журам, журмыг багалсан хурлын тэмдэглэл, шийдвэр;
  9. гишүүдийн хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг банкин дахь тухайн ХЗХ-ны дансанд байршуулсныг нотлох дансны хуулга /гишүүн бүр хувь нийлүүлсэн хөрөнгийг ХЗХ-ны дансанд тушаасан байх/;
  10. бүх гишүүдийн хурлаар баталсан. энэхүү нөхцөл, шаардлагын 9 дүгээр хавсралтад заасан зөвлөмжийн дагуу боловсруулсан 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө;
  11. үүсгэн байгуулагч гишүүдийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  12. энэхүү нөхцөл. шаардлагын 5 дугаар хавсралтын дагуу гаргасан тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гипгүүн, хяналтын зөвлөлийн дарга. гишүүн, зээлийн хорооны дарга. гишүүн, гүйцэтгэх захирал. нягтлан бодогчийн анкет;
  13. энэхүү нөхцөл, шаардлагын 6 дугаар хавсратгын дагуу бэлтгэсэн санхүүгийн эхлэлтийн тайлан тэнцэл;
  14. тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүн, хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, зээлийн хорооны дарга. гишүүн. гүйцэтгэх захирлын мэргэжил, мэргэшил, ур чадварыг тодорхойлох мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар. шаардлагатай гохиолдолд орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатайг нотлох тодорхойлолт;
  15. гүйцэтгэх захирлыг томилсон тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
  16. тэргүүлэгчдийн зөвлөлийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ;
  17. нягтлан бодогчийг томилсон гүйцэтгэх захирлын тушаал;
  18. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1.2-т заасны дагуу хяналт тавих ажилтныг томилсон гүйцэтгэх захирлын тушаал;
  19. бүх гишүүдийн хурлаар баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар дотооддоо мөрдөх журам;
  20. ХЗХ-ны үүсгэн байгуулагч гишүүдийн оруулж буй хувь хөрөнгө нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй гэмцэх гухай хуульд заасан шаардлагыг хангасан. хууль ёсны үйл ажиллагаанаас бий болсон орлого болохыг нотлох баримт. тайлбар тодруулга;
  21. үйл ажиллагаа явуулах ажлын байр нь түрээсийнх бол түрээсийн гэрээ, өөрийн өмчлөлийнх бол үл хөдлөх хорөнгийн гэрчилгээний хуулбар;
  22. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасны дагуу үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах. дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын дүгнэлт

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *