Ховд хотноо Үндэсний үйлдвэрлэгчдийн загварын шоу боллоо
Ховд хотноо Үндэсний үйлдвэрлэгчдийн загварын шоу боллоо

“Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” уриан дор зохиогдсон Монгол орны Бэлчээрийн үндэсний III форум өнгөрөгч ням гаригт /2019.08.11/ зохион байгуулагдаж, форумын хүрээнд Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл, Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран ажилладаг үндэсний үйлдвэрлэгчдийн хувцас загварын шоу  боллоо.

Тодруулбал, Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав санаачлан “Ховд аймгийн Олон ястан залуучуудын фестиваль-2019”-ийн нээлтийн ёслолын үеэр Ховд аймгийн  ХДТ-ын  уран бүтээлчид  язгуур урлагийн сонирхолтой тоглолтыг үзүүлсэн юм.  Мөн Монгол орны Бэлчээрийн үндэсний III форумын дэмжигч байгууллагаар ажилласан Үндэсний үйлдвэрлэгч Дархан нэхий ХК, Жинст мөрөн ХХК, Bodio`s ХХК Монгол нэхмэл ХХК, Сор ХХК гэсэн таван компаниийн ноос ноолуур, нэхмэл болон нэхий  дээл хувцасны дээжээс танилцуулж, хувцас загварын үзүүлбэрийг сонирхуулав.

Ховд аймгийн нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг бөгөөд орон нутгийн  хөгжлийн түүчээ болсон залуу үеийнхний  идэвх, оролцоог сайжруулах, урлаг, спортоор дамжуулан  тэднийг соён гэгээрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд энэ сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд уг фестивалийг зохион байгуулсан юм.

 

П.Нарандэлгэр

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *