Лавай төв, Наадам центрт ажиллах борлуулалтын ажилтнууддаа зориулан сургалт явуулав
Лавай төв, Наадам центрт ажиллах борлуулалтын ажилтнууддаа зориулан сургалт явуулав

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр өнөөдөр Лавай худалдааны төв, Наадам центрт гарал үүсэл нь баталгаажсан мах худалдаалах борлуулалтын ажилтнууддаа зориулан сургалт зохион байгууллаа. Энэ үеэр Борлуулалтын ажилтангуудтай өнөөдрөөс эхлэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, “Мал эмнэлгийн баталгаажуулах систем”, “Мөшгих тогтолцоо”-ны талаарх мэдээллийг өглөө. Мөн гарал үүсэл нь баталгаажсан мах худалдан авах хүсэлтэй хэрэглэгчдэд “Гарал үүслийн мэдээллийг шалгах”, “Гар утасны апп татах” зааварчилгааг хэрхэн өгөх талаар зааж өгөв.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *