Швейцарын хөгжлийн агентлаг 2019 оны жилийн тайлангаа хэлэлцэж байна
Швейцарын хөгжлийн агентлаг 2019 оны жилийн тайлангаа хэлэлцэж байна

Швейцарын хөгжлийн агентлагийн 2019 оны жилийн тайлангийн семинар өнөөдөр Новотел зочид буудлын хурлын танхимд болж байна.  Энэхүү уулзалт семинараар Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй нийт төслийн үр дүнг нэгтгэн дүгнэж, 2020 он болон цаашдын алсын хараа, төлөвлөгөөг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, Хөдөө аж ахуй, Хүнсний аюулгүй байдал, Суурь боловсрол ба Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, Тогтвортой бичил уурхай, Засаглал, Захиргаа, Санхүү, Харилцаа холбоо зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, үр дүнг танилцуулж байна. Энэ удаагийн уулзалт семинарын гол зорилго нь Монгол Улсад хэрэгжүүлж буй дээрх төслүүдийг цаашид тогтвортой хэрэгжүүлэхэд юун дээр хэрхэн анхаарах болон нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, дүгнэсэнээр цаашдын үйл ажиллагааг бататгахад чиглэсэн ажээ.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *