Олон улсын газрын эвслийн LANDex сургалт боллоо
Олон улсын газрын эвслийн LANDex сургалт боллоо

Олон улсын газрын эвслийн LANDex сургалт боллоо

“Газрын засаглалд үнэлгээ, мониторинг хийх LANDex сургалт” Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Олон улсын газрын эвсэлийн /ILC/ дэмжлэгтэйгээр Байгаль орчин, хөгжлийн Жасыл холбооноос 5 сарын 21-22ны өдрүүдэд зохион  байгуулсан Азийн бүсийн уг сургалтад Энэтхэг, Бангладеш, Непал, Монгол, Киргизстан орны төлөөлөгчид оролцов. Сургалтаар “Газрын засаглалын мониторингийн индекс”-ийн өгөгдөл мэдээ, хүлээх үр дүн зорилго, Газрын засаглалын мониторингийн тухай танилцуулга, үзүүлэлт ба арга зүйн талаархи ойлголтыг өгч,  дата мэдээний эх сурвалж, дэлхийн болон улс орны түвшинд ямар хэмжээнд байгаа талаар мэдээлэл өглөө.

Олон улсын газрын эвслийн Судалгаа мэдлэг, мэдээлэл хариуцсан судлаач Вард Ансеиев  хэлэхдээ “Газрыг бүхэлд нь дата мэдээллийн санд оруулж мониторинг хийх нь LANDex-ийн зорилго бөгөөд 10 гол ухагдахууны хүрээнд танилцуулга хийгдэнэ. Тухайлбал, хүнд суурилсан, хүн төвтэй дата нь олон талт байдлыг дэмжих зорилготой бөгөөд Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO/ хамтран энэхүү датаг хариуцан бий болгох боломжтой.

Олон эх сурвалжаас бүрдүүлэх энэхүү датаг бий болгосноор нийгмийн бүхий л гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, далд бүхнийг ил болгох юм. Тодруулбал, газрын тухай мэдээлэл төрийн байгууллага болон газрын асуудал хариуцсан байгууллагад л ил байдаг. Харин LANDex-ийн хувьд тухайн улсад байгаа хүн болгонд нээлттэй, онлайнаар нэвтэрдэг нээлттэй эх сурвалж болж, дэлхийн хэмжээнд ямар ч үнэ төлбөргүй бодлогын арга хэрэгсэл болно. Хэн бүхэн нэвтэрч болдог ч улс төрийн үүднээс зарим мэдээллийг оруулахгүй байж болно.

LANDex нь ямар нэгэн төсөл биш. Харин Олон улсын газрын эвсэл болон Газрын экспертүүдийн боловруулсан арга хэрэгсэл  бөгөөд дэлхийн хэмжээнд Дата экосистемийг бий болгох зорилготой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн газрын хяналтын системийг бий болгосноор улс орнуудад хүн амын бүрэн төлөөлөл болж чадахгүй байгаа эмзэг давхаргын хүмүүсийн эрхийг хамгаалах юм. Ингэснээр улс орны бодлого нь хүн төвтэй болно гэсэн үг.

Энэ бол Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг. Мянганы сорилтын санд газрын асуудлыг оруулж, дэлхийн хэмжээний зорилгыг хамруулсан ажлыг хийж эхэлсэн. Дэлхийн хэмжээнд 196 асуудлыг хамарсан зорилтууд нь маш олон асуудлыг хөндөж байгаа. Олон улсын газрын эвсэл /ILC/ энэхүү Тогтвортой хөгжлийн зорилтыг илүү өргөжүүлж, илүү ихийг хийхийг зорьж байна. Голдуу албаны хүрээнд дээр суурилсан үйл ажиллагааг нь илүү өргөн болгох, хуучирсан дата сиситемийг шинэчлэх, эх сурвалжуудыг олон болгох зорилготой юм.

Гурван жилийн өмнө ILC өөрийн ажиллах хүрээгээ гаргаж судалж үзэхээд  Land мониторингтой холбоотой 170 гаруй санаачлага байсан. Энэхүү мэдээллийн асар их нөөцөн дээр хэрхэн ажиллах вэ гэвэл Тогтвортой хөгжлийн зорилтоос гаргасан орон зайг нөхөж, “Хэнийг ч орхигдуулахгүй” гэдэг зарчмаар ажиллана. Системийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүдийг илүү хамруулж, мөн чадавхийг эзэмшүүлнэ. Датаг илүү төрөлжүүлж, ардчилсан болгох юм.

Экосистемийн хүрээнд бид хүн төвтэй Датаг гол болгож байна. Эх сурвалж нь олон талт байдлыг дэмжих зорилготой. Бүх мэдээлийг нэгтгэчих юм бол дата чинь яаж найдвартай байх юм гэж асуудаг. Энэ бол их том асуудал бөгөөд аль нэгэн байгууллага, улс хянахгүй. Мэдээж хүн болгон дуртай мэдээллээ оруулдаг википедиа биш. Чанарын тодорхой шүүлтүүрүүдтэй байх юм. Хэн хаанаас ч мэдээлэл илгээж, оруулж болно. Түүнийг шалгасны дараа л дата болно.

Бидний ярилцах гол зүйл нь түлхүүр индикатор юм. Энэ 32 индикаторыг ILC-ээс стандартжуулж, маш сайн арга зүйгээр тодорхойлсон байгаа. LANDex нь бүхнийг шинээр хийх гэж оролдохгүй. Биднийг Тогтвортой хөгжлийн зорилтын өрсөлдөгч гэж харсан ч тийм биш. Бид эх сурвалжыг нэгтэж, харилцан хамтын ажиллагааны хүрээнд илүү хүчтэй нэгдэл бий болгох юм. Дэлхийн хэмжээний санаачлагуудыг багтааж, өөр санаачлагуудыг нэгтгэх арга хэрэгслийг зааж байна” хэмээн танилцуулга хийлээ.

Оролцогчид сургалтын үеэр LANDex-ийн үндсэн үзүүлэлтүүдийн талаар өргөн мэдлэгтэй болж, цаашид өөрийн улс орны дэмжлэгтэйгээр эдгээр арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдлэгтэй болсон юм. Мөн судалгаанд суурилсан үзүүлэлтийг наривчлан тооцож,  бүс нутгийн PRI буюу Өмчийн эрхийн индекс, Хээрийн судалгааны мэдээлэл, 10 үүрэг амлалтын үзүүлэлтүүд, Газрын засаглалын мониторингийн хэрэгжилт, мэдээ цуглуулах аргазүйтэй танилцууллаа.  Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтууд ба Газар ой, загасны эдэлбэрийн хариуцлагатай засаглалын  сайн дурын  зөвлөмж зэрэгтэй уялдаж байгаа талаар мэдээлэлтэй боллоо.

Мөн энэ үеэр Непал улсын төлөөлөгч Дарм Раж өөрийн улс оронд LANDex-ийн хүрээнд хийгдсэн ажлын туршлагаас хуваалцсан юм.

 

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *