Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төслийн зорилтод Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэргэлэн сумдын бэлчээр ашиглагч малчдын бүлгийн гишүүд, ахлагч нарыг оролцуулан бэлчээрийн менежментийн чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа.
Тодруулбал, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг ахлагчтай багийн бүрэлдэхүүн ЗЗББУХ төслийн Бэлчээрийн удирдлага уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсгийн зорилтод Өвөрхангай Төгрөг, Тарагт, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэргэлэн сумдын БАМБ-ийн ахлагч, гишүүдэд бэлчээрийн менежментийн гурван жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, ач холбогдол, бэлчээр ашиглах гэрээ, малчдын бүлгийн дундын сангийн бүрдүүлэлтийн талаар мэдээлэл хүргэж, бүлгийн үйл ажиллагаатай танилцаж цаашид анхаарч ажиллах зүйлүүд дээр зөвөлгөө өгч, малчид санал бодлоо хуваалцаж хамтран ажиллалаа.
Төслийн хүрээнд 6 аймгийн 18 сумын хэмжээнд 4200 орчим малчидтай бэлчээрийн удирдлага зохион байгуулалтыг бүрдүүлэн ажиллаж байгаа юм. Мөн Дорнод аймгийн Сэргэлэн сумын бэлчээрийн хүрэлцээ болон усан хангамжын эх үүсвэрээс шалтгаалан улиралын нүүдэл сэлгээ хийх боломж хязгаарлагдсан байна. Энэ асуудлын дагуу “Хулст ар” бүлгийн хэмжээнд бэлчээрийн судалгаа хийлээ. Судалгааны ажлын үр дүнд тал хээрийн бүс нутагт улирлаар сэлгэн нүүдэл хийх боломжгүй нөхцөлд бэлчээрийг хэрхэн тогтвортой ашиглах зөвлөмжийг боловсруулан гаргах юм.
Ю.Амаржаргал