Бэлчээрийн салбарт тулгамдаж буй бэрхшээл
Халуун өдрийн тоо 16-25-аар нэмэгдсэн
Жилийн нийлбэр тунадасны хэмжээ 9.4% буурсан.
Нийт бэлчээрийн 65 % доройтолд өртсөн байна. 2015
Бэлчээрийн доройтол аймгаар:
Бэлчээрийн доройтол бүсүүдээр:
Үндсэн шалтгаан:
Эмх замбараагүй ашиглалт
Төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, үнэлгээний тогтолцоо сул
Малын тоо бэлчээрийн даацаас сүүлийн 20 жил байнга 2-3 дахин хэтрэлттэй
Хариуцлагагүй уул уурхай
Үр дагаврууд:
Бэлчээр нутаг цөлжих
Малд идэмжтэй ургамлууд устах
Хөрс салхи, усны эвдрэлд өртөмтгий болох
Хортон мэрэгчид үржих
Гол горхи ширгэх
Зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гарц гэсэн гуравхан үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр 1 малчин өрхөд 2,6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна.
Бэлчээрийн унаган төрх алдагдах нь түүний байгаль орчин, аялал жуулчлалын үнэ цэнийг багасгаж байна
Хамгийн гол нь МАА-н үндэс болсон бэлчээрийн доройтол өөрөө мөнгөөр үнэлшгүй хохирол учруулж байна
Эдийн засгийн
МАА-н салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар байнга буурч ирлээ /Баримт: нутгийн нэг малаас авах ашиг шим статистик мэдээ гарч эхэлсэн сүүлийн 50 жилд өсөөгүй, зарим талаар буурсан, тухайлбал улсын дунджаар 1961 онд борлуулсан үхрийн амьдын жин 248 ка, оны эхний нэг үнээнээс үйлдвэрлэх сүү 344 литр байсан бол 1991 онд эдгээр үзүүлэлт 245 кг, 323 литр болж буурсан, үүнээс хойш бүр хэмжихээ ч байсан/.
Малын тоо их өссөнөөс бэлчээрийн 4 улирлаар сэлгэж, ган зудын үед ашиглах отрын нөөц нутаггүй болсноор байгалийн бэрхшээлийг даван туулах уламжлалт /нүүх/ үр өгөөж буурч, хангалтгүй болсон /Баримт: ихэнх аймаг сумд өөрийн отрын нөөц нутаггүй, замбараагүй “сохроор” нүүдэллэж, туурайн зуд болох нь түгээмэл/