Текстилийн стандартчиллын техникийн хорооны ажлын хэсгийн (ISO/TC 38/WG 33) хурал зохион байгуулагдлаа

Текстилийн стандартчиллын техникийн  (ISO/TC 38/WG 33) хорооноос ноолуурын ямаанд тавигдах мал амьтны тавлаг байдал; ноолуур бэлтгэх, шошголох, үйлдвэрлэх, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага олон улсын стандарт бий болгох ажлыг 2024 оны эхнээс эхлүүлсэн. 

Стандартын эхний хувилбарт Хятад улсын байран маллаагаатай ямааны асуудлыг хамруулсан байсан тул Монгол улсын засгийн газар, ХХААХҮЯ-аас санаачлан бэлчээрийн ямааны маллагаа, тавлаг байдлын асуудлыг нэмж оруулахаар ажлын хэсэг гарган ажилласан.

Хорооны эхний хурал 2024 оны 4 сарын 17-нд Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан ба хуралд Монгол улсыг төлөөлөн ХХААХҮЯ, МБАНХ, СХГ, ННХ, эрдэмтний төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцсанаар дараагийн хурлыг Монгол оронд зохион байгуулах, бэлчээрийн мал аж ахуй онцлог шинжтэй танилцуулах шийдвэр гарсан.

Текстилийн стандартчиллын техникийн  (ISO/TC 38/WG 33) хорооны төлөөлөгчдийг бэлчээрийн мал аж ахуйн онцлогийг орон нутагт зохион байгуулах ажлыг, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Жинст мөрөн ХХК, Лийдэр кашмер ХХК-ны хамт олон амжилттай сайн зохион байгууллаа.

Ингэхдээ орон нутагт зохион байгуулах ажлын хэсгээс бэлчээрийн мал аж ахуйн талаар танилцуулга хийж, Алаг-Эрдэнэ сумын малчидтай хэлэлцүүлэг өрнүүлсэн нь олон улсын төлөөлөгчдөд Монгол орны бэлчээрийн мал аж ахуйг таниулахад маш сайн түлхэц өглөө.

ISO/TC 38/WG 33 ажлын хэсгийн олон улсын экспертүүдийн тус стандартыг хэлэлцэх хурлыг гадаадад байгаа гишүүдийн оролцоог хангах замаар цахим болон танхим хосолсон хэлбэрээр 7 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ХХААХҮЯ-ны хурлын танхимд зохион байгууллаа.

Хурлын үр дүнд Бэлчээрийн мал аж ахуй нь байран маллагаатай орнуудаас өөр тул тусдаа бүлэг болгон оруулах нь зүйтэй гэсэн санал гаргаж, стандартыг тусад нь бүлэг болгон орууллаа.

Дээрх стандартыг боловсруулах, хурлыг зохион байгуулахад оюун ухаанаа уралдуулж, идэвх зүтгэл гаргаж оролцсон хамтран ажилласан эрдэмтэн судлаачид болон дараах аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал илэрхийлье.

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
  • Стандарт, хэмжил зүйн газар,
  • Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо,
  • Монголын ноос, ноолуурын холбоо,
  • ШУТИС-ийн ҮТСургууль,
  • Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн,
  • Хөдөө аж ахуйн бирж,
  • Хөвсгөл аймгийн ЗДТГ,
  • HХөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо
  • Хөвсгөл аймгийн ХХААГ,
  • Хөвсгөл аймгийн Мал эмнэлэг, үржлийн газар,
  • Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын ЗДТГ,
  • Хөвсгөл аймгийн “Эрхэл хурд” бэлчээр ашиглагчдын хэсэг,
  • Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын Яргис багийн малчид,
  • Хөвсгөл аймгийн “Жинст мөрөн” ХХК,
  • Хөвсгөл аймгийн “Лидер кашмер” ХХК