Үндэсний газрын эвслийн гишүүдийн уулзалт боллоо.

Үндэсний газрын эвслийн гишүүдийн уулзалт боллоо.

Үндэсний Газрын Эвслийн гишүүд, түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг “Улаанбаатар-Эрдэм” Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа.

Уулзалтаар Үндэсний газрын эвслийн 2024-2026 оны түншлэл, хамтын ажиллагааны стратеги, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг “Жасыл” холбооны захирал Х.Ыханбай болон МГЗБХ-ны гүйцэтгэх захирал Д.Одончимэг нар танилцуулсан юм. Уулзалтын хоёрдугаар хэсэгт Монголын Үндэсний газрын эвсэл: Төр ба төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх ярилцлагыг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл олон улсын байгууллагуудын төлөөллүүд хэлэлцсэн юм.