“Мал аж ахуйн нэр томьёоны Англи-Монгол толь” номын нээлт боллоо.

“Мал аж ахуйн нэр томьёоны Англи-Монгол толь” номын нээлт.

Монгол Улсын Зөвлөх Малзүйч, Доктор, Профессор Б.Эрдэнэбаатарын  “Мал аж ахуйн нэр томьёоны Англи - Монгол толь” олны хүртээл боллоо. Номын нээлт 2024 оны 05-р сарын 14-ний өдөр МААЭШХ-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болов.

Тус бүтээл нь 11,500 орчим үгтэй бөгөөд мал аж ахуйн салбарын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, мэргэжилтэн, судлаачид, оюутнууд, мал аж ахуйтай холбоотой ажил эрхэлдэг хэн бүхэнд зориулан бүтээсэн юм.

Тэрээр “Толийг МАА-н үйлдвэрлэлээр хязгаарлах нь хандлагын хувьд хөгжлийн олон талт үйл явц, шаардлагад хараахан нийц муутай болно. Иймд ХАА-н үндсэн салбаруудаас гадна төрийн бодлого, хууль эрхзүй, салбарын стратеги, үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүний нөөц, бизнес, зах зээлтэй холбогдох нэршил, илэрхийллийг оруулж баяжуулахыг хичээлээ” хэмээн дурджээ.