БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ НЬ

Бэлчээр АШИГЛАГЧДЫН ХЭСЭГ “БАХ” гэж  дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг  усны малчдын хамтын зохион байгуулалтыг хэлнэ.

БАХ-ИЙГ ХЭРХЭН БАЙГУУЛАХ ВЭ?

Бие биесээ сайн мэдэх, жилийн хэд хэдэн улиралд айлсан нутаглаж бэлчээрээ  хамтран ашигладаг малчид хамтран БАХ-ийг байгуулна.

БАХ-ийн хэрэгжүүлэх  үйл ажиллагааны чиглэл.

  1. Бэлчээрээ доройтуулалгүй, хуваарьтай, даацад нь тохируулж ашиглах,
  2. Малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах,
  3. Малчид орлогоо нэмэгдүүлэх.

 

 

БАХ байгуулах алхам дараалал

  • Алхам нэг: Малчид баг болон нутаг усаараа уулзалт хурал зохион байгуулж бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт хэлбэрээр хичнээн хэсэг, бүлэг байгуулах боломжтой талаар хэлэлцэн зөвшилцнө.
  • Алхам хоёр: Тухайн БАХ-д хамрагдах гишүүн өрхөө тогтно.
  • Алхам гурав: БАХ-ийн гишүүд хамтран ашиглаж буй бэлчээрийнхээ хил заагийг гар зурагт буулгана. БАХ-ийн бэлчээр нутаг нь тухайн бүлгийн  малчин өрхүүдийн малын бэлчээрээр хязгаарлагдана
  • Алхам дөрөв: БАХ-ийн хил зааг, гишүүнчлэл тодорхой болсны дараа  хөрш зэргэлдээ орших хэсэг, бүлэг, малчин өрхөөс санал авч зөвшилцөн тохиролцсны үндсэн дээр хил, заагийн асуудлыг Багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж  баталгаажуулна. /БИНХ-ийн тогтоолын төсөл татах /
  • Алхам тав: Гишүүд эрхэм зорилгоо тодорхойлж, хамтран ажиллах дүрмээ хэлэлцэн батална. /БАХ-ийн загвар дүрэм татах /
  • Алхам зургаа: Ахлагчийг бүх гишүүд дундаасаа ардчилсан зарчмаар сонгоно. /БАХ-ийн хурлын протоколын загвар татах /
  • Алхам долоо: Бэлчээр ашиглах хамгаалах төлөвлөгөө буюу гар зураг гаргах, дундын сан бүрдүүлэх, бэлчээрээ сайжруулах, малаа чанаржуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэх мэт асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж хамтын шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ
  • Алхам найм: БАХ бэлчээр ашиглах гэрээг сумын Засаг даргатай байгуулна  байгуулна.