МБОИЗ-ИЙН 10 ЖИЛИЙН ОЙН НОМОНД ОРОХ

МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

ТББ-ийн нэр, албан есны байршил, холбоо барих хаяг, утас, и-мэйл хаяг, лого

Байгууллагын нэр: МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  1-р хороо, “Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо”-ны байр,  115 тоот

Утас: (+976) 9811 3747,

Мэйл хаяг: info@greenmongolia.mn

Вебхаяг: www.greenmongolia.mn/

 

 ТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн зураг, товч танилцуулга

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны товч танилцуулга.

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо (МБАНХ) нь 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр орон нутгийн малчдын байгууллага (бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг, сум аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо)-ын санал санаачлагаар байгуулагдсан гишүүнчлэлтэй, гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм.

Эрхэм зорилго

Монгол улсын малчдын байгууллагын хөгжилд тэргүүлэгч, идэвхтэй хувь оруулагч байх, түүнчлэн Монгол улсад бэлчээр ашиглалтын таатай орчинг бүрдүүлэх, малчдын нийгэм, эдийн засгийн хэрэгцээг хангахад гол дэмжигч, урагшлуулан чиглүүлэгч байгууллага байх.

Алсын хараа

Эрүүл бэлчээр-Эрүүл мал-Эрүүл хүнс-Эрүүл Монгол Хүн

 

 

 

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны бүтэц, зохион байгуулалт.

Удирдах зөвлөл: Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны удирдах зөвлөл 21 аймаг болон УБ хотын бэлчээр ашиглагчдын болон сургалт судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдэх ба салбарын судлаачид эрдэмтдийн бүрэлдэхүүнээс бүрдсэн бодлогын болон хяналтын зөвлөлтэй.

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд

Сэрээнэнгийн Гүррагчаа

Удирдах зөвлөлийн дарга, Завхан аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал

Ням-Очрын Ганхуяг

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал

 

Чимэддоржын Цэцэгмаа

Говь-Алтай Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбооны гүйцэтгэх захирал

 

Авушын Отгонбаяр

Ховд Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбооны гүйцэтгэх захирал

 

Сосорын Жамбалдорж

Архангай Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбооны тэргүүн

 

Б.Эрдэнэбилэг

    Баянхонгор Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо

 

Гэлэгдоржийн Энхболд

Хөвсгөл Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбооны гүйцэтгэх захирал

 

С.Мааманхүү

Өмнөговь Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбооны тэргүүн

 

С.Нямдорж

Увс Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбооны тэргүүн

 

Гишүүнчлэл: Малчдын хэсэг бүлэг, сум аймгийн бэлчээрийн холбоодыг үндсэн гишүүд гэх ба дундын болон анхан шатны хоршоод, хадгаламж зээлийн хоршоод, иргэн аж ахуйн нэгж байгууллага нь дэмжигч гишүүний хэлбэрээр үйл ажиллагаанд оролцох ба оюутан гишүүд мөн адил оролцоно.

Гүйцэтгэх баг: Холбоонд байнгын 39 ажилтан 60 зөвлөх байдаг ба бэлчээрийн судалгаа, хяналт үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнесийн болон хадгаламж зээлийн хоршоо, залуу судлаачдын клубүүд ажилладаг.

Холбооны бүтэц

 ТББ-ийн үйл ажиллагааны чиглэл

Үйл ажиллагааны чиглэл

  • Бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг, сум, аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, хоршоо байгуулах, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах талаар зөвлөгөө өгөх
  • Малчид, малчдын байгууллагын эрх зүйн орчин, бүтэц, тогтолцооны талаар урт, богино хугацааны сургалт явуулах
  • Бэлчээрийн ачаалал, даац тодорхойлох
  • Бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулах
  • Бэлчээрийн экологийн чадавх тодорхойлох (Хөрс, ургамлын нарийвчилсан судалгаа хийх)
  • Бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийг тогтоох
  • Бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулах
  • Бэлчээрийн зураглал хийх
  • Бэлчээрийн газрын үнэлгээ, мониторинг хийх

 

Үйл ажиллагаа, цар хүрээ

Улсын дүн МБАНХ-ны үйл ажиллагаа явуулж буй
Аймаг   21 100% 21
Сум 333 56% 186
Газар нутаг 156 сая/га 60% 93.6
Малчин өрх 158.0 мян 42% 63.5
Малчид 300.0 мян 43% 127
Малын тоо 66.2 сая 60% 39.72
МБАНХ-ны хөгжүүлж байгаа бүтэц (шинэ)
БАХ 1362
СБАХ  БМАХ 18 121
АБАХ  БМАХ 148 18
Хоршоо 87

 

Тус холбоо нь 63,5 мянган гишүүнтэйгээс 62,0 мянган малчин өрх, 1362 малчдын хэсэг бүлэг(БАХ), сумын 121 (СБАХ), аймгийн 18 бэлчээр ашиглагчдын холбоо ТББ (АБАХ), маркетингийн болон хадгаламж зээлийн 87  (ХЗХ) хоршооны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Бид аймаг сумдад малчдын байгууллагыг хөгжүүлэх бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхдээ сум аймгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсэг (БМАХ)-ийг байгуулахад нь арга зүйн дэмжлэг үзүүлж чадавхжуулж байна.

Орон нутагт бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх анхан шатны нэгж нь малчдын хэсэг бүлэг юм.

Холбооны үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр (Ногоон өнгөөр тэмдэглэсэн нутаг)

 

Бүтээлч ажлуудын жагсаалт

  1. Монгол орны бэлчээрийн үндэсний анхдугаар форумыг зохион байгуулав.

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо нь Монгол орны бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, зохицуулалт, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үндсэн чиглэлээр салбарын мэргэжилтнүүд болон ашиглагчид нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилго бүхий “Монгол орны Бэлчээрийн үндэсний форум”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ)-ноос төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгуулллагууд, хувийн хэвшлийн болон малчдын 250 гаруй төлөөллийг нэг дор цуглуулсан чуулганыг анх удаа Монгол улсад амжилттай зохион байгуулсан.

Энэхүү үндэсний хэмжээний хурлын илтгэл болон гарсан зөвлөмж саналуудыг дараах холбоосноос үзнэ үү. http://greenmongolia.mn/143/item/35, http://greenmongolia.mn/files/22, http://greenmongolia.mn/143/item/35

 

  1. “МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАГВАРУУД” хэмээх хялбаршуулсан зурагт каталоги боловсруулав

 

Ногоон Алт төслийн хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн бэлчээрийн экологийн чадавхийн судалгаа, УЦУОСМХ, ГХГЗЗГ-ын мэргэжилтнүүд болон ШУА-ийн хүрээлэнгийн эрдэмтэд, зөвлөхүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд “МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАГВАРУУД” хэмээх хялбаршуулсан зурагт каталоги боловсруулав. Энэхүү каталоги нь бэлчээрийн газрын ашиглалтыг тухайн орон нутгийн экологи, нийгэм эдийн засгийн онцлогт тохируулан төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх, бэлчээр ашиглалтын нөлөөг хянаж үнэлэх суурь мэдээлэл болон ашиглагдах юм. Энэхүү бүтээлийг ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүд онолын судалгааны үр дүнг хялбаршуулан практикт ашиглах боломжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээл болсон хэмээн сайшаасан.

  1. Монгол орны бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн тайланг 2015 онд боловсруулан Хүнс, хөдөө аж ахуйн яаманд танилцуулж хүлээлгэн өгөхөд оролцож ажиллав.

 

Ус цаг уур, орчны орчны судалгаа мэдээллийн хүрээлэнтэй хамтран Ус цаг уурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн мониторингийн 1450 цэгийн тоон мэдээллийг бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн харгалзах загварт дүйлгэн үнэлгээжүүлсэн. Энэ ажлын үр дүнгээр 2014 оны байдлаар мониторингийн нийт цэгийн 65 хувьд нь тухайн бэлчээрийн ургамлын зүйлийн бүтэц бүрэлдхүүн нь лавлагаа түвшнээсээ өөрчлөгдөж харилцан адилгүй түвшинд доройтсон болох нь тогтоогдсон. Цэгүүдээ бэлчээрийн сэргэх чадавхийн ангилалаар ангилж үзвэл 48 хувийнх нь нөхөн сэргэхэд 3-аас цөөнгүй менежментийн жил шаардагдахаар байна. 52 хувь нь ангилал I-д, 25 хувь нь ангилал II-т, 15 хувь нь ангилал III-д, 7 орчим хувь нь ангилал IV-д тус тус хамрагдаж байна (Зураг 3.2). Ангилал V-т албан ёсоор хамаарах бэлчээр нутгийг төлөөлөх мониторингийн цэг хараахан байхгүй боловч энэ ангилалд оруулж болохоор бэлчээр байгаа нь Ногоон Алт төслийн судалгаагаар бусад газар тогтоогдсон.

 

  1. Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, арга аргачлалыг сайжруулах, малчдыг бүлэг, хэсгийн зохион байгуулалтад ороход нь арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

 

Дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчдын хамтын зохион байгуулалт болох бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг, холбоо, хоршоодын хамтын ажиллагааны бүтэц зохион байгуулалт, тогтвортой санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэлт, орлого хувиарлалтын загвар зэргийг боловсруулан хэрэгжүүлж байна байна. Нийт 18 аймгийн хэмжээнд 1362 бэлчээр ашиглагчдын хэсэг бүлгийг /БАХ/  байгуулан үйл ажиллгаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 2017 оны байдлаар 63,5 мянган малчин өрхийг хамарч байна. Улмаар бэлчээр ашиглагчдын  хэсэг бүлгүүдийн зохион байгуулалтыг дэмжих, тэдний эрх ашгийг төлөөлөх зорилгоор 18 аймагт аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо /АБАХ/ 155 суманд сумын бэлчээр ашиглагчдын холбоод /СБАХ/  байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа ба малчдын малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэлэмж, нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн анхан шатны болон дундын 76 хоршоо, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хадгаламж зээлийн 11 хоршоо байгуулагдан хөгжиж байна. Эдгээр хоршоодод 12,6 мянган малчдын 1,03 тэрбум төгрөгийн хөрөнгийг бүрдүүлж, 292 байнгын 342 түр ажиллагсад  ажиллаж, жилийн нийт борлуулалтын орлого 2,7 тэрбум давж, улсад жилд 4 сая төгрөгийн татварыг төлж байна. Үүнээс гадна 818 БАХ дээр 127 дундын сангийн тусгай тохиргоотой дансан дээр 24,2 мянган малчин өрхийн 3,05 тэрбум төгрөгийн хуримтлал бий болжээ.

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны тайланг дараах холбоосноос үзнэ үү.  http://greenmongolia.mn/files/30/single/264

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Монгол орны бэлчээрийн үндэсний анхдугаар форумыг зохион байгуулав.

 

 

  1. “МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАГВАРУУД” хэмээх хялбаршуулсан зурагт каталоги боловсруулав

 

 

  1. Монгол орны бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн тайланг 2015 онд боловсруулан Хүнс, хөдөө аж ахуйн яаманд танилцуулж хүлээлгэн өгөхөд оролцож ажиллав.
  2. Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, арга аргачлалыг сайжруулах, малчдыг бүлэг, хэсгийн зохион байгуулалтанд оруулах чиглэлээр ажиллаж байна.