IFAD төслийн багийн 2019 оны анхны уулзалт боллоо
IFAD төслийн багийн 2019 оны анхны уулзалт боллоо

НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн багийн 2019 оны анхны уулзалт Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр боллоо. Уулзалтад ЗЗБУХТ бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Т.Цэдэндамба, ХААСМХОТ төвийн тэргүүн доктор Б.Биньеэ, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг тэргүүтэй төслийг хамтран хэрэгжүүлэх багийн гишүүд оролцсон юм.

Энэхүү төсөл нь “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллах бөгөөд ХХААХҮЯ-наас 6 аймагт хэрэгжүүлж буй “Зах зээл зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтээр хийгдэж байгаа аж. Шинэ оны анхны уулзалтаар төсөл хэрэгжих аймаг сумдад ямар ажил хийх, аймаг сумдад төслийн ажлыг хариуцан ажиллах ажилтнуудад зориулан юу хийх талаар санал солилцов.

Эхний удаад аймаг сумдын төслийн ажилтан нарт зориулан “Бэлчээр ашиглагч малчдын бүлэг” (БАМБ) байгуулах, хөгжүүлэх, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх талаарх мэдээллийг өгөх аж. Тиймээс энэ сарын 21-ны өдөр зорилтот аймаг, сумдын төслийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулах юм байна.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *