МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ
2025-12-03
Бид “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP) 2026 санаачилгыг дэмжиж ирсэн
2025-12-03
"Тэсийн голын нүүдэлчид" киноны хэсгээс оруулсан Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн нээлтийн энэхүү видеог НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар санал нэгтэйгээр батлагдсан Бэлчээрийн газар нутаг, мал аж ахуйн олон улсын жил (IYRP) 2026 санаачилгыг дэмжих зорилгоор хийсэн.
Дэлгэрэнгүй
Шинэ
2025-12-03
Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо болж байна
2025-12-03
Эдийн засаг, хүн амын амжиргаанд чухал үүрэг гүйцэтгэж буй мал аж ахуй, түүнийг эрхлэгчдийн үүрэг, хувь нэмрийг дэлхий нийтэд сурталчлах, үнэлэмжийг өсгөх, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн хувь нэмрийг таниулах, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд тухайн жилийн (2026) ач холбогдол оршиж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
МБАНХ-оос 2024 оны 6 дугаар сарын 05 нд УИХ-ын чуулганаар батлагдсан “Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль”-ийг малчдад танилцуулж, хуулийн хэрэгжилтийг ажил хэрэг болоход анхаарч ажиллаж байна. Тус хууль нь малчдын хамтын үүсгэл санаачилгын байгууллага болох Малчин өрхийн анхдагч холбооны эрх зүйн байдлын талаар зохицуулсан бөгөөд зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усны, дундын бэлчээрээ хамтран ашигладаг, газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 10-оос доошгүй малчин өрх нийлж, энэ холбоог байгуулахаар тусгасан билээ. Холбооны зохион байгуулалтад орсноор малчид өөрийн бэлчээрээ урт удаан хугацаанд ашиглах эрхтэй болох зэрэг олон боломж нээгдэх давуу талтай болох юм.
Дэлгэрэнгүй
Шинэ
ПИН нь цаг хугацааны явцад өргөжиж, жижиг иргэний нийгмийн байгууллагаас олон улсын ТББ болон хөгжсөн. Иргэний нийгэм одоо платформ нь энэхүү түүхэн замналын туршлага, сургамжид үндэслэн CSN-ийн гишүүдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна. ПИН-ийн ажилтнууд хүмүүнлэгийн байгууллагыг удирдан чиглүүлэх практик туршлага, техникийн зөвлөгөө болон гол бодлогууд, журмуудад зориулсан загваруудыг англи болон дөрвөн улсын хэл дээр бэлтгэн гишүүддээ санал болгож байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн долоо дахь удаагийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” (Дорнод хээрийн төсөл)-ийн үр дүнтэй танилцах семинар, аялалд олон улсын 20 гаруй төлөөлөгч оролцлоо.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь гишүүдийнхээ дуу хоолойг дэлхий дахинд хүргэх зорилгоор олон улсын олон нийтийн байгууллагуудад нэгдэн гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Шинэ
Шинэ
Шинэ
Шинэ
2024-10-07
Бэлчээрийн үндэсний 7 дугаар форумын оролцогчид “Ширээт хөгжил” хоршооны үйл ажиллагаатай танилцав
2024-10-07
Форумд оролцогчид өртөөчилсөн асруудад зочилж, тус сумын малчид нэгдэж малчдын байгууллагаа бэхжүүлсэн тухай, доройтсон бэлчээрээ хэрхэн сэргээж байгаа тухай, эрүүл чанартай эмийн үлдэгдэлгүй малын махыг зах зээлд нэвтрүүлсэн туршлагаа хуваалцлаа
Дэлгэрэнгүй
Шинэ
2024-10-07
“Монгол орны бэлчээрийн үндэсний форум VII" -аас 18 зүйл заалт бүхий зөвлөмж гаргалаа
2024-10-07
Форумыг Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо санаачлан Улсын Их Хурал, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, МУИС, ХААИС, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Газар Зохион Байгуулалт Геодези Зурагзүйн Ерөнхий газар, Олон улсын газрын эвсэл, АНУ-ын ХААЯ-ны ХАА-н судалгааны төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.
Дэлгэрэнгүй
Шинэ
Тэсийн гол нь 560 гаруй км урсахдаа 150км орчмыг нь ОХУ-ын Тува улсын нутгаар дайран өнгөрдөг нь зөвхөн Монголчуудын анхаарал хандуулах асуудал биш гэдгийг ч сануулж буй
Дэлгэрэнгүй
Шинэ
2024-01-14
“Хариуцлагатай нүүдэлчид” стандартаар баталгаажсан “Цагаан сар-2024” үзэсгэлэн худалдаа нээгдлээ
2024-01-14
“Хариуцлагатай нүүдэлчид” бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартаар баталгаажсан үндэсний үйлдвэрлэгчдийн “Цагаан сар-2024” үзэсгэлэн худалдаа УИД-ийн 7 давхарын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн малчдын бэлтгэсэн түүхий эдээр үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилан таниулж буй энэхүү үзэсгэлэн худалдаа ирэх II дугаар сарын 15-ыг дуустал үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй
Шинэ
Шинэ
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүуйцэтгэх захирал Д.Бурмаа МҮОНРТ-ын "7 хоног Тоймчийн хөтөлбөр" нэвтрүүлэгт "Хариуцлагатай нүүдэлчин стандартыг нэвтрүүлж байна" сэдвээр хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Дэлгэрэнгүй
МАЛ СҮРГИЙН БҮТЭЦ
.png)





