Төв аймгийн Хоршоологчдын зөвлөгөөнд МБАНХ-ын зөвлөхүүд оролцов
Төв аймгийн Хоршоологчдын зөвлөгөөнд МБАНХ-ын зөвлөхүүд оролцов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын Хоршоологчдын үндэсний нэгдсэн холбоо хамтран Төв аймгийн Зуунмод хотын Солонго цогцолборт /2019.11.12/ “Аймгийн Хоршоологчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан юм.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-ыг баталсан бөгөөд тус зөвлөгөөнөөр улсын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг орон нутгийнхаа бодлоготой уялдуулан хөгжүүлэх, мэргэжлийн байгууллагууд, доктор профессоруудын сайн туршлагаас суралцаж, хоршоод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан аж.

Төв аймгийн 21 сумын 160 хоршоологчид оролцсон тус зөвлөгөөнд МБАНХ-ны Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны Хоршооны хөгжлийн зөвлөх Н.Баасанхүү,“Малчдын Ногоон-Алт” Дундын Хоршооны санхүүгийн ажилтан А.Өнөрзул нар оролцож, орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа хоршоологчдын туршлагаас хуваалцсан юм.

Дашрамд дуулгахад, Төв аймгийн хувьд улсын бүртгэлд бүртгэлтэй 173 хоршоо байдаг бөгөөд үүнээс 122 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Нийт хоршоодын 60 хувь нь хөдөө аж ахуй, 20 хувь нь үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *