2019 ОНЫ БЭЛЧЭЭРИЙН ФОТО МОНИТОРИНГИЙН ЗУРГИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮР ДҮНГ НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019 ОНЫ БЭЛЧЭЭРИЙН ФОТО МОНИТОРИНГИЙН ЗУРГИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮР ДҮНГ НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны Бэлчээрийн фото мониторингийн зургийг боловсруулах, үр дүнг нэгдсэн системд оруулах сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар 2019 оны Бэлчээрийн фотомониторингийн зургийг Sample Point программ дээр боловсруулах, бэлчээрийн ургамлыг аж ахуйн бүлгийн түвшинд таних чадварыг эзэмшүүлэх. ГЗБГЗЗГ-ын Веб системд тоон мэдээллийг хэрхэн оруулах талаар сургалт өглөө. Мөн 2019 оны мэдээг тус Веб системээр дамжуулан агентлагийн серверт хадгалалаа. Энэхүү сургалтыг хийснээр фотомониторингийн мэдээ боловсруулалтын чанар сайжран улмаар бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн загвар ашиглан үнэлгээ өгөх, үр дүнг тайлагнах чадвар эзэмшив.

Оролцогчид

Дархан-Уул аймагт 3, Хөвсгөл аймагт 23, Төв аймагт 27, Архангай аймагт 19, Баянхонгор аймагт 19,  Завхан аймагт 24 сумын газрын даамал, нийт  115 мэргэжилтэн сургалтанд оролцлоо.

Зохион байгуулагчид

  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
  • Щвейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл
  • ХААИС-ийн Агро-Экологийн сургуулийн Бэлчээрийн судалгааны лаборатори
  • Дархан-Уул, Хөвсгөл, Төв, Архангай, Баянхонгор, Завхан аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
  • Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холб

Байршил, Хугацаа:

  • Дархан-Уул – 2019 оны 8 дугаар сарын 14 – 16
  • Хөвсгөл – 2019 оны 8 дугаар сарын 18 – 21
  • Төв – 2019 оны 8 дугаар сарын 22 – 24
  • Архангай – 2019 оны 8 дугаар сарын 27 – 30
  • Баянхонгор 2019 оны 9 дүгээр сарын
  • Завхан – 2019 оны 9 дүгээр сарын

Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд дараах ажлыг гүйцэтгэх чадвартай болсон Үүнд:

  1. Фото мониторингийн цэгийн ерөнхий мэдээлэл бүртгэх (газрын нэр, солбицол г.м.,)
  2. Мониторингийн 1 цэгийн орчны 4 фото зураг, бүрхэцийн 9 фото зураг нийт 13 зургийг мэдээллийн санд оруулах
  3. Sample point программ дээр боловсруулан ургамлын аж ахуйн бүлгээр ангилсан бүрхэцийн тоон мэдээг мониторингийн цэг бүрээр мэдээллийн санд оруулах
  4. Бэлчээрт байгаа малын тоог оруулах
  5. Бэлчээрийн төлөв байдлыг байгалийн бүс, бүслүүр, гадаргын хэлбэр аж ахуйн бүлэг ургамлуудын бүрхэцийн мэдээ болон даацыг программ дээр тооцоолох

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *