ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛЫН УРИЛГА
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛЫН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2019 оны 09 дүгээр сарын 13

Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо нь эрх бүхий тендерт оролцогчдоос Малын эрүүл мэндийн мэдээллийн систем нэвтрүүлэхэд шаардагдах ухаалаг төхөөрөмж, мал эмнэлгийн гэрчилгээ хэвлэгч утасгүй, зөөврийн төхөөрөмж, компьютер нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тус тендер нь 2 багцтай.

Нэгдүгээр багц: Малын эмчид зориулсан ухаалаг төхөөрөмж, зөөврийн хэвлэгч худалдан авах – 46’200’000 /дөчин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг

Хоёрдугаар багц: Компьютер худалдан авах – 40’000’000 /дөчин сая/ төгрөг

Үнийн саналыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас  өмнө Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын байранд Ховд аймаг, Жаргалант сум, АБАХ-ын байр (утас 9994-7676) хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17:30 цагт нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Хаан банк дахь 5862032479 тоот дансанд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50’000 /тавин мянга/ төгрөг төлж тендерийн бичиг баримт худалдан авч болно.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *